Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө АПУ ХК өөрийн байр

Бидний тухай

Хүнсний ууган манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анх бичилцэж, өнгөрсөн 90 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон олсон ололт, гаргасан амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн.

Манай амжилтын гол хөшүүрэг нь хүний нөөцийн бодлого, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний чанар, гадаад, дотоодын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай түншилж, тэдэнтэй нээлттэй хамтран ажилладагт оршдог. Ингэснээр бид дэлхий дахины даяаршилтай хөл нийлүүлэн алхаж чаддаг.

Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн үзэсгэлэнт сайхан байгаль, өв их соёл маань манай компанийн үйлдвэрлэлийн үндэс суурь, бүтээгдэхүүний охь дээжис болдог. Манай АПУ ХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө ажиллаж байна.

Эрхэм зорилго: 

Бид нийгэмд баялаг бүтээх тулгуур хүч нь байж, өөрсдийн гаргасан амжилтаараа хүн, байгаль дэлхий, ирээдүйдээ хувь нэмрээ оруулна.

Бидний баримтлал:

  • Төгс – Үүрэг хариуцлага
  • Төгөлдөр – Соёл, бүтээгдэхүүн
  • Тунгалаг – Ёс зүй, орон зай

Ажлын байрны зарууд

  1. СУДАЛГААНЫ МЕНЕЖЕР3 сарын 31. 17:13
  2. НЯГТЛАН БОДОГЧ3 сарын 31. 13:45
  3. AГУУЛАХЫН НЯРАВ3 сарын 31. 13:38
  4. АВТОМАТИКИЙН ТЕХНИКЧ3 сарын 27. 12:07
  5. Стратегийн менежер3 сарын 23. 9:41

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© "АПУ" Хувьцаат компани. 1924-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.