Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Акума Эрин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Акума-Эрин” ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдаж, Монгол улсын зах зээлд автомашины сэлбэг, аккумулятор, уул уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны материалыг ОХУ, Чех, БНСУ-аас импортлон нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн. 1998 оноос БНСУ-ын “LG” корпорацийн тос тосолгооны бүтээгдэхүүний Монгол улс дахь албан ёсны дистрибютрээр сонгогдсоноор арван гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. 2005 оноос БНСУ-ын “LG” корпорацийн нефтийн салбар өргөжин “GS” oil нэртэй бие даасан корпораци болсон билээ. Энэ үеэс манай компани “GS” oil - ийн Монгол улс дахь онцгой эрхт борлуулагчаар үргэлжлэн ажиллаж байна. Тус компани нь Монгол улсын зах зээлд автомашины тос тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, сэлбэг хэрэгслийг импортлож эхлүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Тос, тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, бусад сэлбэг хэрэгслийг худалдаалан бөөний болон жижиглэнгийн хэлбэрээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, аймгийн төв, орон нутгуудад салбар нэгжүүдээрээ дамжуулан борлуулдаг.

Улаанбаатар хотод бөөний худалдааны салбар, 21 аймагт гэрээт борлуулагчид ажиллаж байна. Үүний зэрэгцээ тус компаний үйл ажиллагааны гол чиглэлийн нэг нь уул уурхай, машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны бүтээгдэхүүн ханган нийлүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд уул уурхай, үйлдвэрлэлийн олон компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Мөн автомашины тосолгоо үйлчилгээний ажил эрхэлдэг салбар төвүүдийг нээн ажиллуулж одоогийн байдлаар Улаанбаатар хотод есөн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна. Дээрх ажлын үр дүнд тус компани хэрэглэгчдийн найдвартай түнш, итгэлтэй харилцагч болж Монголын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ бодитой ухамсарлаж, үйлчлүүлэгчийг дээдлэн, эрхэлсэн салбартаа хариуцлагатай бизнесийг тууштай хэрэгжүүлж манлайлах гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавин ажиллаж байна.

The Akuma Erin Co. Ltd of AKUMA centre first began importing the South Korean GS Caltex corporation’s lubricants to Mongolia in 1997 and has been working as an accredited distributor for the last thirteen years. In that period, our range of lubricants, car batteries and auto parts have become favoured and are now regularly used by Mongolian car owners and mining machinery operaters because of their proven high quality. We supply our products at retail and wholesale prices to private customers, the mining industry and various other manufacturing industries.

  • Алсын хараа

    Автомашин техникийн бизнесийг " Хэрэглэгч төвтэй хөгжүүлж, дэлхийн жишиг компани болох".

  • Эрхэм зорилго

    Хэрэглэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэн, чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг шуурхай хүргэж асуудлыг шийдэн, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг тасалдалтгүй байх нөхцөлөөр хангахын төлөө ажиллана.

  • Уриа

    АВТО МАРКЕТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТАА НОМЕР 1 ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Үнэт зүйлс

    Хамтын зүтгэл- Туршлагатай, чадвартай, мэдлэгтэй байх шалгуурыг байгууллагын аль ч албан тушаалтан хангах ба удирдлагын зүгээс өсөн дэвжих олон талт боломжоор хангана. Ёс зүй- Үйлчилгээг хэрэглэгчид хүргэж буй ажилтан бүр чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байгууллагын харилцааны ёс зүйн дүрмийг баримтална. Манлайлал- Салбартаа шинэ технологи инноваци нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт нэм

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    110

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5-р хороо АКУМА ТӨВ

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.