Үндсэн хувилбар
100 Сувилагч 100 Ажлын байр Монгол Германы хамтарсан хөтөлбөр
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж-5, АЮУД ТАУЭР, 11 давхарт 1104 тоот

Австрали улсад суралцахад санхүүгийн баталгаагаа хэрхэн бүрдүүлэх вэ?

2019, 3 сарын 15. 9:50   |   990

АВСТРАЛИ УЛСЫН ОЮУТНЫ ВИЗ МЭДҮҮЛЭХИЙН ТУЛД САНХҮҮГИЙН БАТАЛГААГАА ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?
Дараах хувилбаруудын аль нэгийг үзүүлэхэд хангалттай. 
- 12 сарын хугацааны санхүүжилтыг харуулах 
- Жилийн орлого нотлон харуулах 
#12_сарын_хугацааны_санхүүжилтыг_харуулах_хувилбар:
Та эхний 12 сарын хугацаанд зарцуулах нийт мөнгөний санхүүжилтын асуудлыг шийдсэн байна. Үүнд: 12 сарын хугацааны амжиргааны зардал /хэрэв гэр бүлээрээ хамт явах бол бусад гишүүдийн амжиргааны зардлыг нэмж тооцох/, үлдэгдэл сургалтын төлбөр /дагалдаж явах сургуулийн насны хүүхдийн төлбөрийг мөн нэмж тооцох/ болон бүх гишүүдийн билетын зардал гэх мэт төлбөр багтана. 
12 сарын хугацааны санхүүжилтээ дараах хувилбаруудын аль нэгнээр шийдэж болно. Үүнд: 
- Өөрийн юмуу спонсорын дансандаа мөнгө байршуулсан байх /Манай оюутнууд ихэвчлэн энэ хувилбарыг ашиглан виз мэдүүлдэг./
- Санхүүгийн байгууллага юмуу эсвэл ЗГ-ын зээл
- Сургалтын тэтгэлэг 
Хэрэв та богино хугацаагаар Австрали улсад суралцахаар явж байгаа бол зөвхөн суралцах хугацаанд тохирсон санхүүгийн баталгааг үзүүлж болно. 
#Тэгвэл_дансандаа_мөнгө_байршуулахын_тулд_12_сарын_хугацааны_нийт_зардлаа_хэрхэн_тооцоолох_вэ?
Үүнд 1 жилийн амжиргааны зардал, сургалтын төлбөр, сургуулийн насны хүүхдийн сургалтын төлбөр, аялалын зардал зэргийг оролцуулан тооцох ёстой. 
1. Амжиргааны зардал 1 жилээр:
• Оюутан – 20290AUD
• Эхнэр/нөхөр – 7100AUD
• Хүүхэд – 3040AUD
2. Сургалтын төлбөрийг жилээр:
Эхний 12 сарын сургалтын төлбөрийг, аль эсвэл хэрэв тус сургалт 12 сар юмуу түүнээс бага хугацаагаар бол бүтэн сургалтын төлбөрийг оруулан тооцно. Урьдчилан төлсөн төлбөрийг хасах бөгөөд төлбөрийн баримтыг үзүүлнэ. (Хэдэн төгрөг урьдчилан төлсөнг “Confirmation of Enrolment” дээр харуулсан байдаг).
3. Сургуулийн насны хүүхдийн сургалтын төлбөрийг жилээр:
Тухайн оюутантай хамт явах сургуулийн насны хүүхэд тус бүрийн сургалтын төлбөрийг жилийн 8000AUD гэж тооцох бөгөөд санхүүгийн баталгаанд нэмж үзүүлнэ. Хэрэв та дараах нөхцлийг хангасан оюутан бол хүүхдийн сургалтын төлбөрийн баталгааг үзүүлэхгүй. Үүнд:
- Докторын зэрэг хамгаалж буй оюутан 
- Австралын Засгийн Газрын тэтгэлэгээр сурч буй оюутан /Гадаад харилцаа болон Батлан хамгаалах яамны тэтгэлэгээр сурч буй оюутан мөн тооцогдоно./
4. Аялалын зардал буюу билетны мөнгө: 2,000AUD 
#Та_дээрх_тооцооллын_дагуу_дансандаа_мөнгөө_байршуулахын_зэрэгцээ-#тухайн_орлогын_эх_үүсвэрээ_тодорхой_харуулах_ёстой
• Хэрэв өөр хувь хүн эсвэл компани таныг батлан дааж байгаа бол хоорондын холбоо хамаарал болон өмнө нь өөрийг нь эсвэл өөр хэн нэгэнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн түүх зэргийг харуулах хэрэгтэй. Тухайн батлан дааж буй хүнтэй ямар холбоо хамааралтайг нотлох бичиг баримт эсвэл компанийн үйл ажиллагааг нотлох бичиг баримтуудыг үзүүлнэ.
• Хэрэв дансанд ойрын хугацаанд орж ирсэн их хэмжээний мөнгө байгаа бол тайлбарлах ёстой. Мөн та тогтмол орж ирж буй орлогуудаа тайлбарлах хэрэгтэй.
• Хэрэв та зээлээр санхүүжилтынхээ асуудлыг шийдсэн бол зээлээ эргэн төлөх чадамж, зээлийн гэрээний нөхцөл болон зээл авахад хэрэглэсэн барьцаа хөрөнгө зэргээ нотлон харуулах хэрэгтэй.

#Жилийн_орлого_нотлон_харуулах_хувилбар:
Жилийн орлого нотлон харуулах хувилбар нь хамгийн багадаа жилийн 60000AUD баталгааг үзүүлэхийг шаардана. Гэр бүлийнхэнтэйгээ хамт виз мэдүүлж буй оюутнуудын хувьд 70000AUD шаардлагатай. 
Тус нотлон харуулж буй орлого нь зөвхөн эхнэр/нөхрийн орлого /таньтай хамт явахгүй/ эсвэл эцэг, эхийн хамтын орлого байх ёстой. Орлогын баталгаа нь татварын бичиг гэх мэт албан ёсны баримт бичгээр заавал нотлогдох ёстой. 
-----------------------------------------------------------------------------------------------------------
Холбогдох утасны дугаар: 8083-4090
Манай хаяг: Эй Би Си Ворлд Боловсролын Агентлаг
Сүхбаатар дүүрэг, Аюуд Тауэр 11 давхарт 1104 тоот /Эрүүл мэндийн яамны эсрэг талд/

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Эй Би Си Ворлд ХХК. 2013-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.