Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Юниверсал Ложистикс Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Юниверсал Ложистикс Монголиа” ХХКомпани нь Монгол болон ОХУ-н хамтарсан хөрөнгө оруулалттайгаар гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан.

Манай компанийн өнөөгийн үндсэн үйл ажиллагаа нь хүнс, гоо сайхан, хувцас, хэвлэмэл материалыг өөрийн худалдааны төвөөр дамжуулан худалдаалах юм.

2012 онд үйлчлүүлэгч нартаа үзүүлж буй үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэх зорилгоор олон улсын чиг хандлага болсон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, барааны захиалгыг утсаар хүлээн авч нийслэл хот болон орон нутагт шуурхай найдвартайгаар хүргэж өгч байгаа билээ.

Анх 2011 онд 14 үндсэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өнөөдөр бид 30 гаруй үндсэн ажилтантай, харилцагч түншийнхээ итгэлийг хадгалсан, үйлчлүүлэгчиддээ найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэх арвин туршлага хуримтлуулсан чадварлаг баг хамт олон болсон байна.

“Юниверсал Ложистикс Монголиа” ХХКомпанийн зүгээс эх орон, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд 8 жил өнгөрч байгаа боловч 3 жил дараалан УТЕГ-т БЗДүүргээс дүүргийн шилдэг татвар төлөгчид тус тус тодорхойлогдож, Мөн 2014 онд Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас манай компанийн улсын төсөвт оруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг үнэлэн Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж” байгууллагаар тодруулж байсан.

  • Уриа

    -

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Нарны зам-53, Саруул төв зүүн жигүүр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.