Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Южинтек Өү Юу Жи ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани нь үзвэр үйлчилгээ, кино театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Азийн сүлжээ Prime Cineplex кино театрыг 2018 онд соёл амралтын Зайсан Хилл Цогцолборт Prime Cineplex Zaisan салбарыг нээж, 2019 онд Энканто Моллд Prime Cineplex Encanto, 2020 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Говь синема төсөл, 2023 онд Ботаник Центрт Prime Cineplex Botanic салбарыг тус тус нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Манай компаний үйл ажиллагааны чиглэл нь:

  • Кино театрын үзвэр үйлчилгээ
  • Кино театрын тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, суурилуулалт, консалтинг
  • Гадаад худалдаа , импорт
  • Кино театр, түргэн хоолны рестораны зураг төсөл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай компаний онцлог нь монголд анх удаа кино ертөнцийн бодит мэдрэмжийг мэдрүүлэх 4DX технологийг оруулж ирсэн бөгөөд үйлчлүүлэгч бүрт дуртай киногоо бодитоор мэдрэх боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө онцлог давуу талтай юм.

Мөн дуу дүрсний өндөр чанар бүхий атмос лазер танхимуудтай ба тав тух чанарыг мэдрүүлэх вип, премиут танхимуудтай.

Мөн манай “Южинтек Монголиа” XXК нь албан ёсны франчайз эрхтэйгээр Солонгосын Лотте групийн түргэн хоолны сүлжээ ресторан болох Лоттериаг 2018 оны 6 сард 13-р хороололд, 2019 онд Тэнгис кино театрын 1-р давхарт, 2022 онд Зайсан Хилл цогцолборын G давхарт, 2023 онд Ботаник центрийн 1 давхарт тус тус нээн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Лоттериа нь Солонгостоо 1200 салбартай бөгөөд зүүн азийн улс болох Япон, Хятад , Индонез, Вьетнам, Камбож, Мьянмар зэрэг улсад нийт 300-аад салбартай Азийн №1 сүлжээ ресторан бөгөөд үйлчлүүлэгчдээ болон байгаль орчиноо чухалчлан үздэг, эрүүл хооллолтын соёлыг түгээж байгаагаас гадна байгаль орчинд ээлтэй, дахин ашиглах хүсний цаас ашигладаг.

Солонгосын үйлчилгээний соёл болон амт чанартай, хамгийн олон төрлийн цэсийг үйлчлүүлэгчдэд санал болгодог бөгөөд сүүлийн 10 жилийн турш “Brand power” гэрчилгээний эзэн болж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Соёл урлаг, Спорт

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Хилл цогцолбор, 6 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.