Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Wall Street English – Англи хэлний 100% цахим сургалт бэлэн боллоо

Wall Street English нь 48 жилийн турш өөрсдийн боловсруулсан цор ганц “Шалгарсан арга”-аараа 30 орны нийт 3 сая гаруй суралцагчдад Англи хэлийг заажээ. Харин одоо та бүхэнд манай сургалтын систем 100% цахим болсон гэдгийг дуулгахад таатай байна. Хэрвээ илүү ихийг мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншина уу.

 

Коронавирусын цар тахал нь хэдэн зуун мянган хүнд бодит хохирол учруулж, дэлхий даяар маш хүнд нөхцөл бий болж буй энэ цаг үед манай суралцагчид, ажилчид болон холбоо нэгдлүүдийн эрүүл, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах учиртай.

Иймээс бид дэлхий даяарх нийт 100 мянга гаруй суралцагчдадаа  ямар ч хүндрэлгүйгээр сургалтаа үргэлжлүүлэх боломжийг олгох үүднээс сургалтын системээ 100% онлайн болголоо.

 

 

100% Англи хэл дээр, 100% цахимаар

Wall Street English-н цахим сургалтын хөтөлбөр нь таны түвшин болон хувь хүнд тохирсон сургалтын төлөвлөгөөг хүргэдэг. Та хүссэн үедээ хаанаас ч, хэзээ ч, ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой.

Уламжлалт танхимын сургалт болон энгийн цахим сургалтын аппликейшнтай адилгүйгээр Wall Street English та бүхэнд гадаад багштай цахим сургалт болон сонирхолтой агуулга бүхий бие даан сурах цахим хичээлийг хослуулан өвөрмөц арга барилаар сургалтаа хүргэдэг.

Та бүхэн 3 хүртэл тооны суралцагчидтай цахим танхимын хичээлд хамрагдаж, сурсан зүйлээ гадаад багштайгаа бататган мөн дасгалжуулагч нартайгаа онлайнаар зорилгоо тогтоож, сургалтын бодит үр шимийг мэдрэх боломжтой.

 

100% цахим сургалт

Англи хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан маш олон цахим эх сурвалжууд болон аппликейшнүүд байдаг. Харин Wall Street English-д та бие даан сурах болоод гадаад багштай 100% бодит харилцаан дээр тулгуурласан ярианы цахим хичээлүүдийг хослуулах боломжтой гэдгээрээ онцлогтой. Бүх хичээлүүд нь:

 

  • Сонирхолтой сэдэв бүхий бичлэгнүүд
  • Асуулт
  • Ярианы дасгалууд
  • Дүрэм болон үгсийн сангийн дасгал
  • Мэргэжлийн багшийн зааварчилгаа болон давтлага

Та гадаад багштай цахим танхимын хичээлээс гадна дээрх бүх агуулгыг цахимаар сурах боломжтой.

 

Интернетэд тохиромжтой арга барил

Манай сургалтын арга барил нь цахим сургалттай төгс зохицдог. Уламжлалт танхимын сургалтаар зөвхөн багш танд шинэ хэлийг заадаг бол Wall Street English-д та эхлээд шинэ хэлийг өөрөө бие даан сураад дараа нь гадаад багштай харилцан ярилцаж давтах зарчмаар сурдаг. Та өдрийн аль ч цагт зав чөлөө гарах бүртээ цахимаар хичээлээ хийх боломжтой. Хичээлээ хийж дууссаны дараагаар та өөрийнхөө сонгосон цагтаа гадаад багштайгаа ярилцах болно. Та хичээлээ өөрийнхөө боломжит цагтаа сонгох боломжтой.

 

Энэхүү шалгарсан арга барилын давуу талуудыг хослуулан хүссэн цагтаа цахимаар сурах, мэргэжлийн багш нараас тусламж дэмжлэг авах, өөрийн боломжит цагтаа хичээлээ сонгох зэрэг Англи хэл сурах баталгааг бид танд санал болгож байна.

9822021 оны 3 сарын 26
Wall Street English – Англи хэлний 100% цахим сургалт бэлэн боллоо

Wall Street English нь 48 жилийн турш өөрсдийн боловсруулсан цор ганц “Шалгарсан арга”-аараа 30 орны нийт 3 сая гаруй суралцагчдад Англи хэлийг заажээ. Харин одоо та бүхэнд манай сургалтын систем 100% цахим болсон гэдгийг дуулгахад таатай байна. Хэрвээ илүү ихийг мэдэхийг хүсвэл цааш үргэлжлүүлэн уншина уу.   Коронавирусын цар тахал нь хэдэн зуун мянган хүнд бодит хохирол учруулж, дэлхий даяар маш хүнд нөхцөл бий болж буй энэ цаг үед манай суралцагчид, ажилчид болон холбоо нэгдлүүдийн эрүүл, аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах учиртай. Иймээс бид дэлхий даяарх нийт 100 мянга гаруй суралцагчдадаа  ямар ч хүндрэлгүйгээр сургалтаа үргэлжлүүлэх боломжийг олгох үүднээс сургалтын системээ 100% онлайн болголоо.     100% Англи хэл дээр, 100% цахимаар Wall Street English-н цахим сургалтын хөтөлбөр нь таны түвшин болон хувь хүнд тохирсон сургалтын төлөвлөгөөг хүргэдэг. Та хүссэн үедээ хаанаас ч, хэзээ ч, ямар ч төрлийн төхөөрөмж ашиглан суралцах боломжтой. Уламжлалт танхимын сургалт болон энгийн цахим сургалтын аппликейшнтай адилгүйгээр Wall Street English та бүхэнд гадаад багштай цахим сургалт болон сонирхолтой агуулга бүхий бие даан сурах цахим хичээлийг хослуулан өвөрмөц арга барилаар сургалтаа хүргэдэг. Та бүхэн 3 хүртэл тооны суралцагчидтай цахим танхимын хичээлд хамрагдаж, сурсан зүйлээ гадаад багштайгаа бататган мөн дасгалжуулагч нартайгаа онлайнаар зорилгоо тогтоож, сургалтын бодит үр шимийг мэдрэх боломжтой.   100% цахим сургалт Англи хэл сурах сонирхолтой хүмүүст зориулсан маш олон цахим эх сурвалжууд болон аппликейшнүүд байдаг. Харин Wall Street English-д та бие даан сурах болоод гадаад багштай 100% бодит харилцаан дээр тулгуурласан ярианы цахим хичээлүүдийг хослуулах боломжтой гэдгээрээ онцлогтой. Бүх хичээлүүд нь:   Сонирхолтой сэдэв бүхий бичлэгнүүд Асуулт Ярианы дасгалууд Дүрэм болон үгсийн сангийн дасгал Мэргэжлийн багшийн зааварчилгаа болон давтлага Та гадаад багштай цахим танхимын хичээлээс гадна дээрх бүх агуулгыг цахимаар сурах боломжтой.   Интернетэд тохиромжтой арга барил Манай сургалтын арга барил нь цахим сургалттай төгс зохицдог. Уламжлалт танхимын сургалтаар зөвхөн багш танд шинэ хэлийг заадаг бол Wall Street English-д та эхлээд шинэ хэлийг өөрөө бие даан сураад дараа нь гадаад багштай харилцан ярилцаж давтах зарчмаар сурдаг. Та өдрийн аль ч цагт зав чөлөө гарах бүртээ цахимаар хичээлээ хийх боломжтой. Хичээлээ хийж дууссаны дараагаар та өөрийнхөө сонгосон цагтаа гадаад багштайгаа ярилцах болно. Та хичээлээ өөрийнхөө боломжит цагтаа сонгох боломжтой.   Энэхүү шалгарсан арга барилын давуу талуудыг хослуулан хүссэн цагтаа цахимаар сурах, мэргэжлийн багш нараас тусламж дэмжлэг авах, өөрийн боломжит цагтаа хичээлээ сонгох зэрэг Англи хэл сурах баталгааг бид танд санал болгож байна.

9822021 оны 3 сарын 26
Wall Street English “Олон Улсын Шилдэг Боловсролын Платформ” шагнал хүртлээ

2019 оны 5 дугаар сарын 15-аас 16-ний өдрүүдэд Азийн боловсролын салбарын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдийн “Education Investor Global Asia Summit 2019” чуулга уулзалт Сингапур улсад амжилттай зохион байгуулагдлаа.   Чуулга уулзалтын хүрээнд болсон “Education Investor Asia Awards” шагнал гардуулах ёслолын үеэр “Оны Шилдэг Боловсролын Платформ” номинацид Wall Street English-ийн бүтээсэн “Цогц сургалтын хөтөлбөр’ ялагчаар тодорч, Wall Street English International компаний Гүйцэтгэх захирал Дэвид Кэдвардс шагналыг гардан авчээ. Энэхүү шагналыг “Цогц сургалтын хөтөлбөр”-ийн дээд зэргийн боловсрол олгох чадамжийг өндрөөр үнэлэн олгосон юм. WSE International компаний Гүйцэтгэх Захирал Дэвид, түүнийг дагалдан WSE International компаний Шинэ Бизнес Хөгжүүлэлтийн Захирал Лекс Бэйкер, WSE Малайз компаний захирал, менежер Ричард Гиддингс (зургаас харна уу.) EducationInvestor Asia Awards нь Азийн боловсролын бизнест гарч буй амжилтыг тэмдэглэх, олон нийтэд сурталчлах мөн хувийн боловсролын салбарт шинээр гарч буй инновацийг танин мэдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ юм. EducationInvestor Asia Summit чуулга уулзалт нь Азийн боловсролын салбарт инноваци, шинэчлэлт хийж буй хувийн боловсролын гол байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэгэн дор хуран чуулуулж, боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг хэлэлцэх, оролцогчдод хөрөнгө оруулагчдыг татах чиг хандлага болон боломжуудын тухай эх сурвалжаас нь сонсох боломжийг олгох гол зорилготой. Wall Street English нь өөрсдийн гаргасан амжилтаараа ихээхэн бахархаж байгаа бөгөөд энэхүү эрхэм шагналыг хүртсэн “Цогц Сургалтын Хөтөлбөрийг”-ийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан:   Бүтээгдэхүүн болон Технологи хөгжүүлэлтийн баг Бүтээгдэхүүн нэвтрүүлэлт болон Франчайзын баг Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 450 гаруй төвийн нийт ажилчид, тэдний бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулалтад өгч буй санал, зөвлөмж Англи хэл сурах мөрөөдлөө биелүүлэхэд бидэнд итгэж найдсан 180 гаруй мянган суралцагчдадаа баяр хүргэж байна.   Өнгөрөгч 2018 онд Wall Street English нь нийт 27 салбарыг дэлхий даяар шинээр нээсэн юм. Үүнээс Тайландад 3 салбар, Малайз болон Мьянмар улсад тус тус 2 салбарыг нээснээр АСЕАН –ий буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутагт нийт 7 салбар нэмэгджээ. Мөн 2019 онд дахин 6 салбарыг AСЕАН-ий бүс нутагт нээхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Тайланд, Вьетнам болон Индонезид нэмж салбараа нээх төдийгүй энэ оны сүүлчээр Камбож улсад хамгийн анхны салбараа нээх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрөгч 3 дугаар сард Wall Street English нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анхны салбараа нээснээр нийт үйл ажиллагаа явуулж буй орны тоо 29 болон өссөн билээ. 2018 онд Wall Street English-ийн шинэчилсэн арга зүй болон платформ нь суралцагчдын ахиц амжилтад урьд хожид байгаагүй үр дүнг авч ирсэн бөгөөд 2019 онд ч мөн энэхүү амжилт нь үргэлжилсээр байна. Мөн АСЕАН-ий бүсэд байрлах төвүүдийн суралцагчдын идэвх болон суралцах үйл явц нь дэлхий даяарх бусад салбарын дунджаас хоёр дахин өндөр гарсан нь дээрх амжилтанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Суралцагчдын гаргаж буй энэхүү амжилтууд нь АСЕАН-ий бүс нутагт Англи хэл суралцах хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулаад зогсохгүй орчин үеийн сайжруулсан арга барил, сургалтын систем нь сурлагын амжилтанд хэрхэн шууд нөлөөлж болдгийг харуулсан үлгэр жишээ болжээ. Wall Street English International компаний захирал Дэвид Кэдвардс-н чуулга уулзалтын үеэр Англи хэлний боловсролын салбарын хөрөнгө оруулагчдад зориулан тавьсан илтгэлийг доорх холбоосыг дарж уншина уу!   www.wallstreetenglish.com/blog/growth-potential-adult-english-language-market/

9422021 оны 3 сарын 26

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.