Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Вояжер минерал ресурсес

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Вояжер минерал ресурсес" ХХК нь анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн голлох салбар болон Уул уурхайн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй дотоодын хөрөнгө оруулалт бүхий үндэсний аж ахуйн нэгж юм.

Байгуулагдсан цагаас уул уурхай, геологийн судалгааны ажлуудыг эрчимтэйгээр явуулж 2017 оноос хойш Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Алт-зэсийн хүдрийн үндсэн ордод Хөх-булаг төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төсөл нь ил уурхайн аргаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг гүйцэтгэж олборлосон хүдрийг хөвүүлэн баяжуулах /флотаци/ аргаар боловсруулж алт-мөнгө-зэсийн хам баяжмал үйлдвэрлэн гаргах технологи бүхий Монгол улсын 3 дахь төсөл болон хэрэгжиж буй гэдгээрээ онцлогтой юм.

Одоогоор геологи, уул уурхайн алба, технологийн алба, засвар цахилгааны алба, санхүү бүртгэлийн алба, хүний нөөц захиргааны алба гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр 160 гаран ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Бидний алсын хараа

Урт хугацааны тогтвортой хөгжлийг эрхэмлэн, тэргүүлэх бүтээн байгуулалтыг цогцлоож, монгол улсын жишиг уул уурхайн компани байна.

Эрхэм зорилго

Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, дэлхийн технологийг эх орондоо нутагшуулж, мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулсан, уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани байх.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    100

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.