Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өрнөх хүч инженеринг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Өрнөх Хүч Инженеринг" ХХК нь 2014 онд байгуулагдсан бөгөөд салбартаа 10-15 жилийн туршлагатай инженер техникийн ажилчдын баг хамт олноос бүрдсэн дараах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг МЭРГЭЖЛИЙН компани юм. Үүнд:

  1. Гадаад худалдаа: 2015 оноос хойш БНХАУ-ын Desenk Elevator (China) Co., Ltd компанитай хамтран олон улсын стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээ бүхий бүх төрлийн лифтийг захиалагчийн хүсэлтийн дагуу нийлүүлж байна.
  2. Лифт угсралт, засвар үйлчилгээ:Өргөх байгууламжийн 4.1 заалтын дагуу лифт угсрах, засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. Одоогийн байдлаар 350 гаруй лифтийг Улаанбаатар хот, Эрдэнэт, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудад угсарч суурилуулан, тогтмол засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
  3. Лифт төлөвлөх зөвлөгөө хүргэх: Лифт төлөвлөх, түүнтэй холбоотой төсөв тооцоо зураг төслийг гаргах, зөвлөгөө мэдээлэл хүргэх чиглэлээр Зураг төслийн компаниудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.
  4. Лифтний металл хонгил барих: Барилгын төмөр хийцлэл барих тусгай зөвшөөрөлтэйгөөр лифт суурилуулах төмөр хонгил барих ажлыг өөрсдөө гүйцэтгэж байна.
  5. Сургалт: 2021 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаасСургалт явуулах албан ёсны зөвшөөрөлтэйгөөр "Лифтний оператор буюу лифтчин бэлтгэх сургалт"-ыг тодорхой давтамжтайгаар тогтмол зохион байгуулан, өөрийн лифтийг угсарч суурилуулсан албан байгууллага, СӨХ-үүдийн холбогдох ажилтнуудыг хамруулан сургалтыг явуулж байна.

Алсын хараа:Бид салбартаа аюулгүй ажиллагаа, чанартай гүйцэтгэлээрээ үлгэр жишээ манлайлагч болж, захиалагч бүртээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх, ажилтнуудынхаа өөрийн байгууллагад сэтгэл ханамжтай ажиллах тал дээр анхааран ажиллах болно.

Эрхэмлэх үнэт зүйл:

  1. Аюулгүй ажиллагааг эрхэмлэнэ
  2. Нягт хамтын ажиллагааг эрхэмлэнэ
  3. Чанарыг эрхэмлэнэ
  4. Чадварыг эрхэмлэнэ
  5. Хариуцлагыг эрхэмлэнэ
  6. Соёлтой харилцааг эрхэмлэнэ
  • Уриа

    Тав тухтай, аюулгүй зорчиход тань, Бид санаа тавьж ажиллана

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2014

  • Ажилтны тоо

    25

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД 1-р хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн замын урд "ТУСГАЛТ" оффис 9 давхарт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.