Үндсэн хувилбар

Уранган ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тус компани нь “Уранган” ХХК болсон. 2021 оноос групп компани болон өргөжиж нийт 5 салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар 150 гаруй хүмүүсийг байнгын ажлын байраар ханган тасралтгүй ажиллаж байна.

Одоогийн байдлаар явуулж буй үйл ажиллагааны чиглэл

  • "Уранган финанс" санхүү түрээсийн үйлчилгээ
  • “Уранган экспо” барилга болон автомашин, авто сэлбэгийн худалдааны төв,
  • “UG Palace” энтертайнмент эвэнт холл,
  • “Gan” спорт цогцолбор төв
  • “U lounge” ресторан
  • "Снукер бильярд клб”
  • "Зочид буудал",
  • “UG Arena” sportainment цогцолбор

Бидний хувьд "Мөрөөдлөө хамтдаа биелүүлье" уриан дор нийгэм, хүүхэд залууст чиглэсэн спорт, энтертайнмент нэг дор төвлөрсөн томоохон бүтээн байгуулалтыг жил бүр амжилттай хэрэгжүүлж, ажилтнуудынхаа чадвар туршлагыг улам нэмэгдүүлэн, өөрийн компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангасан, орчин үеийн шаардлага стандартад нийцсэн тохилог орчныг бүрдүүлж чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Нийт үйлчлүүлэгч, хамтрагч, харилцагч, хэрэглэгч, ажиллагсадтайгаа хамтын үнэ цэнээ бүтээж, Монгол улсын шилдэг 10 компанийн эгнээнд багтах цаашлаад үйлчилгээний чанараа олон улсын жишигт хүргэх зорилт тавин, нэгэн зорилгын дор нэгдэн ажиллаж байна.

Нийт ажилтнуудыг компанийн үнэт зүйл хэмээн үзэж “Ажилтан бүр эрхэм” уриан дор хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал:

Ажилтнуудынхаа нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд:

  • 2006 онд Компанийн ажилтнуудад зориулж 12 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.
  • 2010 онд тус орон сууцын барилгыг 16 айлын орон сууц болгон өргөтгөсөн.
  • 2012 онд 35 айлын орон сууцыг ашиглалтад оруулж тус байранд ажилтнуудаа 40% хөнгөлөлттэй нөхцөлөөр байр олгосон.
  • Жил бүр манай компани нь Орон сууцаар хангах, жилийн эцэст ажилтан бүрт жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох,
  • Компанийн зүгээс хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн зардал гэх мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлүүдэд хүүгүй зээл олгох,
  • “Уранган Финанс” ХХК-аас Автомашин хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авах,

Ажилтны эрүүл мэнд, ажлын байран дээрх сэтгэл ханамжийг өндөр байлгах зорилтын хүрээнд:

  • “Ган” спорт центрээр спортын төрлүүдээс сонгон 50-100% хөнгөлөлттэй үйлчлүүлэх,
  • UG palace эвэнт холл, ресторанаар 20-100% хөнгөлөлттэй үйлчлүүлэх,
  • Жил бүр "Ажилтан бүр эрхэм" өдөрлөгийг зохион байгуулж ажилтнуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хууль зүйн талаарх мэдээллүүдийг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан нэг дор хүргэх, мөн тус өдөрлөгөөр хаан банк, юнител гэх мэт харилцагч байгууллагуудаас ажилтнуудад үзүүлж болох үйлчилгээг нэр дор хүргэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах,
  • Байгууллага хамт олны сургалтуудад төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хамруулах,
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах,
  • Гадаад дотоодын аялалд жил бүр компанийн зардлаар аялуулах
  • Шинээр ажилд орж буй ажилтнуудад зориулсан дасан зохицлын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах

Ажилтны амьдрал, ар гэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах зорилтын хүрээнд:

  • Ажилтнуудын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах,
  • “Уранган экспо” худалдааны төвөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр байр орон сууцны засвар тохижилтын хэрэгцээнд шаардагдах бараа материал худалдан авах,
  • Амьжиргааны түвшин доогуур болон гэр хорооллын ажилтнуудын ар гэрт жил бүр буцалтгүй тусламж үзүүлэх,
  • ЗХНА-ны “face to face” ганцаарчилсан уулзалтыг тухай бүр зохион байгуулж ажиллах
  • Ажилтнуудыг өдөр бүр 1,2-р хоолоор ханган, унааны мөнгө олгон санхүүгийн хэмнэлтийн дэмжлэг үзүүлэх
  • Тэтгэвэрт гарсан болон ажиллаж буй ахмад ажилтнуудын хүндэтгэлийн цайллага, тусламж
  • Шинээр төрсөн хүүхдэд хангамж, гэр бүл болоход зориулсан дэмжлэг, гачигдлын буцалтгүй тусламж
  • Бусад жижиг ажлуудыг жил бүр хийж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуу үеийг дэмжсэн ажлын хүрээнд:

  • Зүрх мартахгүй”-ийн Ерөнхий ивээн тэтгэгч, хандивлагч, хамтран ажиллагч,
  • “Ид шидийн орон” төслийн Ерөнхий ивээн тэтгэгч, хандивлагч, хамтран ажиллагч,
  • Хасын хүлгүүд багийн спонсор байгууллага,
  • МУГТ Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, МУГТ Б.Цэндбаатар, МУ-ын начин Э.Золбоо гэх мэт тамирчдын хамтран ажиллагч, дэмжигч
  • 14-өөс доош насны Хүүхэд багачуудыг хамарсан жил бүрийн компанийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагч,
  • Харьяа дүүрэг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжигч, хандивлагч,
  • Хүүхдийн сурч боловсрох тав тухтай орчныг хангахад чиглэсэн сургууль цэцэрлэгийн тохижилт үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулан, хамтран ажиллагч,
  • Ажилтнуудынхаа хүүхэд багачууд руу чиглэсэн жил бүрийн уламжлалт нэгдсэн баярын арга хэмжээг зохион байгуулагч,
  • Эрхэм зорилго

    БИД МАНЛАЙЛАЛ, ТҮНШЛЭЛ, ИНОВАЦИАР БҮТЭЭГДСЭН ЧАНАРЫН ДЭЭДИЙГ ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧДЭДЭЭ ХҮРГЭНЭ

  • Уриа

    Аз жаргалыг хамтдаа бүтээе,

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, 26-р хороо Дунд гол гудамж Уранган ХХК-ны Оффис 201 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.