Компанийн гэрээтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллах Гэрээ хэлцэл хийх, бусад хууль зүйн баримт бичгийг боловсруулах, хянах Хүчин төгөлдөр гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, хугацааг хянах, гэрээг дүгнэн удирдлага болон холбогдох ажилтнуудыг мэдээллээр хангах Хуулийн зөвлөхийн ажлын чиг үүргийг биелүүлэх /Шаардлагатай тохиолдолд компанийг шүүхэд төлөөлөх, төрийн байгууллагуудтай харилцах/
Сэлбэг, тоног төхөөрөмжийг хүлээн авах, захиалга хийх, үйл явцыг удирдан зохион байгуулах. Санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлэх, холбогдох тайлан, тооцоог хийх. Бараа материалыг ангилан ялгаж, агуулахын эмх цэгцийг сахиулах. Бараа материалын тайланг өдөр, сараар тайлагнах.
Хийн ба цахилгаан бусад төрлийн гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан металл хэсгүүдийг гагнах ба таслах Даралтад сав болон шугам хоолойн гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.
Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, шинэчлэл, ашиглалттай холбогдсон бүхий л асуудлаар Гүйцэтгэх захирал, Үйлдвэрлэл хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангах, төслийн бүтцийн хүрээнд ажиллаж байгаа инженер, техник үйлчилгээний албаны ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, хүн хүчийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны процессыг тогтоох, түүний дагуу боловсруулагдаж байгаа дүрэм журмыг хянаж баталгаажуулах зэрэг ажлыг хариуцан ажиллана.