Үнэт цаас бүртгэх ажиллагаанд оролцох, хэрэгжилтэд хяналт тавих; Бүртгэлийн хорооны хурлыг зохион байгуулахад хяналт тавих; Бүртгэлтэй үнэт цаасанд код олгох, бүртгэлийн гэрээний төслийг хянах; Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн гэрээгээр хүлээсэн тогтмол хүлээх үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх; Бүртгэлийн үйл ажиллагаа, зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр Бизнес хөгжлийн албатай хамтран судалгаа хийх, санал боловсруулах; Бүртгэлтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хороонд явуулах мэдээллийг хянах; Албаны сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөө, тайлангийн төсөл боловсруулах
Зах зээлийн судалгаа хийх, шинэ мэдээлэл болон бусад эх сурвалж ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санал гаргах, танилцуулах; Бүтээгдэхүүн нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах, холбогдох талуудад ойлгуулах, бэлтгэл ажил хангах; Компанийн бодлого, өнгө төрх, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот бүлгүүдэд хүргэх; Зорилтод харилцагчдад чиглэсэн стратеги, төлөвлөлт хийж, холбоо тогтоох, хамтран ажиллах; Шаардлагатай танилцуулга, бэлтгэл ажлыг хангах; Тухай бүр удирдлагаас өгсөн бусад үүрэг, даалгаврыг гүйцэтгэх; Баг удирдаж ажиллах. Ажил үүргийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт: Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг үнэн зөв тодорхойлох; Зах зээлд шинэ бүтээгдхүүн, үйлчилгээ амжилттай нэвтрүүлэх; Харилцагчийн сегментийг оновчтой тодорхойлох Танилцуулга мэдээллийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх; Зорилтот харилцагч нартаа холбоо харилцаа тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах
ТУЗ болон дэд хороодын хурлыг зохион байгуулах, ТУЗ үйл ажиллагааны журмыг мөрдүүлэх: ТУЗ болон дэд хороодын хурлаас гаргах шийдвэр, танилцуулгыг холбогдох газар, захирлаас авч тогтоолын төслийн үндэслэл, заалт бүрийг хуулийн талаас хянаж боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах; Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрийн төслийг бэлтгэх, хэлбэржүүлэх; Гуравдагч этгээдтэй үүсэх харилцааг зохицуулах гэрээ, санамж бичиг зэргийг холбогдох газар, захирлын өгсөн агуулга, чиглэлийн дагуу боловсруулах, хууль зүйн хяналт тавьж, хэлбэржүүлэх; Монгол улсад мөрдөгдөж буй хууль журмууд, санхүүгийн зах зээлд мөрдөгдөж буй хууль журмын нийцлийг бүрэн хариуцаж ажиллах Бизнесийн болон бусад шаардлагаар байгууллагаас гадагш харилцаа тогтоох, бусад газруудаа зуучлах, ирсэн санал, хүсэлт, асуултад хариу бэлтгэж илгээх.
1. Байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, нэвтрүүлэх, мөрдөх 2. Батлагдсан санхүүгийн тайлан, загвар, маягтын дагуу сар, улирал, жилийн тайлан мэдээ гаргах, эрх бүхий этгээдэд хүргүүлэх 3. Компанийн төсөв гаргах, зарцуулалтанд хяналт тавих 4. Компанийн удирдлагыг мэдээллээр хангах 5. Байгууллагын өр авлага барагдуулах ажлыг хариуцан гүйцэтгэх 6. Удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах Ажил үүргийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт: 1. Бүх төрлийн тайлан, бүртгэлүүдийг үнэн зөв гаргаж, хуулийн хугацаанд тайлагнах 2. Санхүү, НББ-ын бүх үйл ажиллагаа хууль, стандартын дагуу үнэн зөв баримттай хийгдсэн байх. 3. Архив баримт бичгийн бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалтын зааврыг баримтлах