Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Өгөөж-Чихэр боов" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани анх 1936 онд нийслэл Улаанбаатар хотын харьяа “Талх, нарийн боовны үйлдвэр” гэж байгуулагдаад, 1958 онд “Чихэр боовны үйлдвэр” болж өргөжин өнөөдөр 81 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр юм. Бид нарийн боов, жигнэмэг, талх, чихэр зэрэг нийт 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 орчим хувийг ханган ажиллаж байна.

Манай бүх бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлагуудыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй бөгөөд ихэнх нь патентлагдсан. Үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнээ түүхий эд материал, хагас ба бэлэн бүтээгдэхүүн гэсэн шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтанд хамруулдаг. Түүнчлэн 2013 оноос өөрийн Өгөөж брэндээс гадна зах зээлд шинээр Тансагт, Шидэт брэндийг нэвтрүүлээд байна.

“Өгөөж-Чихэр боов” ХХК нь олон улсын болон дотоодын үзэсгэлэн худалдаануудад амжилттай оролцож, олон шагнал авч байсан ба заримаас нь дурдвал:

  • Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн
  • Уламжлалт технологитой шилдэг бүтээгдэхүүн
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Монгол брэнд
  • Үндэсний шилдэг брэнд
  • Ард түмний брэнд
  • Монголын үндэсний шилдэг ерэн есөн бүтээгдэхүүнийн нэг
  • Хэрэглэгчдийн санал хамгийн их авсан бүтээгдэхүүн
  • Орчин үеийн технологитой шилдэг бүтээгдэхүүн
  • Эрүүл, аюулгүй хүнс
  • Үзэсгэлэнгийн Шран при, Шилдэг бүтээгдэхүүний шагналууд

Техник, технологи:Бид сүүлийн 15 жил техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар дэлхийн нарийн боовны салбарт нэр хүнд бүхий Германы MIWE, Diosna, Щвейцарын Rondo Doge, Голландын Tromp, Италийн Mimak, Чехийн Topos, Японы Masdac гэх мэт фирмүүдийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшин, зуурагч машинуудыг суурилуулан ашиглаж, бүтээгдэхүүний чанар, стандарт, эрүүл ахуйн шаардагыг бүрэн ханган ажиллаж байна.

Хүн хүч:“Өгөөж-Чихэр боов” компани нь одоо 400 гаруй ажиллагсадтай, тэдгээрээс үйлдвэрлэлийн ажилчид нь нарийн боовны мэргэжлийн, мэргэшсэн ажилчид юм.

Бизнесийн харилцаа холбоо:

  • Ханган нийлүүлэгчдийн хувьд бид түүхий эд, материал, СББ, сэлбэг хэрэгсэл гм-ийг найдвартай нийлүүлэх өөрийн түншүүдтэй.
  • Бүтээгдэхүүн борлуулах чиглэлээр бид өөрийн 30 нэрийн барааны дэлгүүрээс гадна 2800 гаруй харилцагч дэлгүүртэй хамтран ажилладаг.
  • Компанийн маркетинг, менежментийг хөгжүүлэх чиглэлээр өөрийн компани дээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласнаас дурдвал, НҮБ, Голландын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжсэн “Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалт” 2 үе шаттай төсөл, “Цэвэр үйлдвэрлэл” төсөл, МЯТ-ийн “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх нь” төсөл, Европын Сэргээн босголтын банкны “ТАМ” хөтөлбөр зэрэг болно.
  • Тус компанийн үйлдвэрлэл, борлуулалт тогтвортой өсч, улсад төлдөг татварын хэмжээ жилээс жилд нэмэгдэж ирсэн, татвараа цаг хугацаанд нь төлдөг, хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зэрэг үзүүлэлтээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай найрсаг харилцаатай ажилладаг.

Менежментийн туршлага:Компанийн удирдлага нь 1997 оноос эхлэн тус компанийг удирдаж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь зах зээлийн нөхцөл рүү амжилттай шилжүүлж чадсан, шинийг эрэлхийлсэн, хангалттай дадлага туршлагатай.

Санхүүгийн боломж:Компани санхүүгийн хувьд бүрэн бие даасан бөгөөд банк, санхүүгийн байгууллагаас ямар нэг зээл байхгүй, ханган нийлүүлэгчид болон харилцагчдад ямар нэг өр төлбөргүй ажиллаж байна. Мөн техник, технологийн шинэчлэлтийг 100% өөрийн хөрөнгөөр хийсэн юм. Компани хотын төвд 24 мянган м.кв талбай бүхий газартаа үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Уриа

    Өгөөж-Өдөр бүр үнэхээр амттай

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1936

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо сөүлийн гудамж 35 "Өгөөж-Чихэр боов" ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.