Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Өгөөж-Чихэр боов" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Үйлдвэрийн дамжлагын ажилтан

Хүнсний үйлдвэрийн аль нэг дамжлага дээр ажиллана /бэлтгэх, зуурах, савлах гэх мэт/ Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ

ХАБЭА менежер

ХАБЭА-н тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтонд заасан дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: Компанийн ХАБЭА-н бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон компанийн мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;ХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.

Хүний нөөцийн албаны дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан Хүний нөөцийн стратеги боловсруулах, бодлого тодорхойлоход оролцох Компанийн дүрэм, журам боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, танилцуулах Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг оновчтой хэрэгжүүлэх хянах, чиглүүлэх Цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээний системийг удирдах, сайжруулах Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангуулах Хүний нөөцийн орчин үеийн шинэ хандлагуудыг судалж, байгууллагын соёлтой уялдуулан үйл ажиллагаанд нэвтрүүлэх.

Тоног төхөөрөмжийн засварчин

Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн дагуу ажиллана. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах 

График дизайнер

Маркетингийн идэвхижүүлэлт, брэндийн ажлын хүрээнд хийгдэх брошур, каталоги болон тараах материал, аннос, ТВ реклам, график дизайн хэвлэл мөн сав баглаа боодлын  эх бэлтгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Сантехникийн Инженер

Дулаан, сантехник, ариутгах татуургын тоноглол, шугам сүлжээний эвдрэл, усны алдагдлаас урьдчилан сэргийлж үзлэг үйлчилгээг тогтмол хийх. Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрмийн заалтуудыг ажлын байранд мөрдөж ажиллах. Ажлын байранд тогтмол хийгдэх ажлуудыг цаг тухай бүрд нь хариуцлагатай үр дүнтэй хийж ажиллах. Үзлэг шалгалтаар илэрсэн эвдрэл гэмтэл, саатлыг цаг алдалгүй удирдлагадаа мэдэгдэж, арга хэмжээ авч ажиллах. Ажлын байрны 5S нэвтрүүлэх, хувийн зохион байгуулалтыг сайжруулах.

Борлуулалтын жолооч

Борлуулалтын автомашиныг түлш шатахуунтай, гэнэтийн гэмтэл, сааталгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажилд ямагт бэлэн байлгаж, сул зогсолтгүйгээр, борлуулалт цалгардуулахгүй сар бүрийн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж ажиллах компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо, чанарыг алдагдуулахгүйгээр ачиж, тээвэрлэх, борлуулах           

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо сөүлийн гудамж 35 "Өгөөж-Чихэр боов" ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.