Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өгөөмөр гавилууд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдан авалтын ажилтан

Оюу толгой" ХХК -ны Хангамжийн үйлчилгээ үзүүлэх хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн худалдан авалт чиг үүргийн ажлыг болон бараа материал үйлчилгээний хүргэлтийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.   Уурхайн тасралтгүй үйл ажиллагааг дэмжиж, дотоод хэрэглэгчидтэй нягт уялдан ажиллаж, бизнесийн нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, тэдгээрийг биелүүлэн ажиллах, Рио тинто хангамжийн явцын дагуу ханган нийлүүлэлт, хангамжийн үйл явц, төслүүдийг хэрэгжүүлэх, Оюу толгой компанийн уурхай дахь дотоод хэрэглэгчдийн ажлын шаардлагыг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд тэдэнтэй хамтран яаралтай хийгдэх ажлын төлөвлөгөө гарган ажиллах, Оюу толгой уурхайн гол эцсийн хэрэглэгчдийн хурал уулзалтад тогтмол оролцож хангамжийн тулгарсан асуудлууд, өнгөрсөн ажлын үр дүн болон ирээдүйн шаардлага хэрэгцээг хэлэлцэх, Системд худалдан авалттай холбоотой үнэ, нийлүүлэгчээс ирүүлсэн хүргэлтийн хугацаа болон бусад мэдээллийг оруулах, шинэчлэх, Ханган нийлүүлэгч нарын судалгаа болон зохих үнэлгээний шалгуурын үндсэн дээр чанартай бүтээгдэхүүн болон сайн тохирсон үнэ сонгох, Орон нутгийн болон гадаадын нийлүүлэгч нарыг аль болох оюу толгойн стандартын дагуу худалдан авалт, хүргэлт , нэхэмжлэл хийлгэх тал дээр ажиллах, Эцсийн хэрэглэгчийн хэлтэс болон ханган нийлүүлэгч нартай хамтран хийгдэж буй төслийн ажлыг зохицуулах, Гадаад захиалгын ажлыг зохицуулах болон хэрэгжилтэд хяналт тавих, Буруу, дутуу, эвдэрч гэмтсэн барааг нийлүүлэгч болон үйлдвэрлэгч талд мэдэгдэх, хянах, Агуулах болон уурхайд захиалсан бараа материал цаг хугацаандаа хүргэгдэж байгаа эсэх дээр хяналт тавин зохицуулан ажиллах, Компанийн дүрэм журмын дагуу худалдан авалтын бичиг баримт, захиалга бэлтгэх, үүсгэх Хамгийн ашигтай нөхцөл, үнэ, хүргэлт болон үйлчилгээний багц бүхий ханган нийлүүлэгч сонгох тал дээр нийлүүлэх эх сурвалжаа зөв олох, зөв сонголтоо хийх болон хэлцээр хийж ажиллах, Шаардлагын дагуу худалдан авалтыг зохицуулах, захиалгыг хийх оруулах, Шаардлагатай үед шинэ бүтээгдэхүүн, түүнийг нийлүүлж чадах нийлүүлэгч болон туслан нийлүүлэгчийг олж чаддаг байх, Гэрээгээр тусгагдсан болон захиалгаар үүссэн бүх ажил үйлчилгээг товлосон цаг хугацаанд нь нийлүүлэгдэхийг ханган ажиллах, Ложистикийн багтай холбогдож гадаадын болон орон нутгийн бараа материалын тээвэрлэлтэд туслалцаа үзүүлэн ажиллах. Шинээр бүртгүүлсэн ханган нийлүүлэгчид компанийн бодлого журам бусад шаардлагуудын талаар мэдлэг олгох Шинэ эцсийн хэрэглэгч   нарт хангамжийн хэлтсийн  бодлого журам ажлын арга үйл явцын талаар мэдлэг олгох

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Их булаг, Өгөөмөр төв. 201 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.
547440