Манай компани нь нарийн боов, бялуу үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 120-иод ажилтантай.
Бид үйлдвэрлэл үйл ажиллагаандаа ISO9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо, ISO22000:2018 "Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо" стандартуудыг хэрэгжүүлэн боловсон хүчнээ дотооддоо болон гадааддаа сургаж эрүүл аюулгүй хүртээмжтэй хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн хивэг болон эрүүл мэндийн гурилтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж амжилттай үйлдвэрлэж байна.
Чанартай гурилан бүтээгдэхүүний боломжит үнэ, шуурхай үйлчилгээ, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бид илүүд үзнэ. Харилцагч үйлчлүүлэгчиддээ 100%-ийн баталгаат бүтээгдэхүүнээр хангаснаар байнгын бизнесийн түншүүдийг бий болгох, ажилтан албан хаагчдын ур чадвар, үнэнч шударга, өөриймсөг зан чанарыг эрхэмлэн дээдлэж, байгууллагаараа манлайлагч байж нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг ямагт хичээж ажиллах болно.
Хүн, байгаль, нийгэмдээ хөрөнгө оруулагч байна
Монгол хүний ур ухаан, мэдлэгээр салбартаа тэргүүлэгч компани болохыг эрмэлзэнэ
Сэтгэлд хүрсэн амт
1. Хүнсний үйлдвэрлэл
Ө - Өөриймсөг хандана Г - Гар гараа барилцан хамтран ажиллана Ө - Өөрчлөлтийг мэдэрч, хувьсан өөрчлөгдөнө Ө - Өөрчлөлтийг эергээр хүлээн авч, түгээнэ М - Менежментийн сайжруулалтыг тогтмол хийнэ Ж - Жигд ажиллагаа, зөв дадлыг хэвшил болгоно
2000
130