Байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын тогтолцоог бүрдүүлэх, удирдлагаар хангах, хяналт тавих Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх сургалт явуулах Эрсдэлээс урьдчилан сэргийлэх соёл бий болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах арга хэмжээ авч ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, журам боловсруулах, хяналт тавих Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус комисст ажиллах
ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ: Автомашин борлуулалтын шинэ сувгийг байнга эрэлхийлэх, удирдлагыг мэдээллээр тогтмол хангах; Үйл ажиллагааны журамд заасны дагуу борлуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх; Харилцагчийн үйлчилгээний стандартын дагуу үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөрт байлгахыг ямагт зорьж ажиллах; Худалдаалж буй автомашин болон компанийн бусад бүтээгдэхүүн, бүх үйлчилгээ, үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэг, мэдээлэлтэй байх ба худалдан авагчид саадгүй тайлбарлаж ойлгуулах, мэдээллээр тогтмол хангах; Худалдан авагчид худалдаалж буй автомашины давуу тал, компанийн үйл ажиллагааны талаарх боломжийг бүрэн танилцуулснаар худалдан авах сэдлийг төрүүлэх; Үйлчлүүлэгчтэй тогтмол харилцаатай, эргэх холбоотой байх, сэтгэл ханамжийг өндөрт хадгалах, халамжлах, улмаар компанийн үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгох.