Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тийсс Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Уул уурхайн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Тийсс компани нь Австрали, Шинэ Зеланд, Индонез, Монгол, Ботсвани, Чили зэрэг улсад үйл ажиллагаа явуулж, ил болон гүний уурхайд гэрээгээр олборлолт хийж, олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Уурхайн ашиглалтын хугацаанд хийгдэх ажлуудын талаарх гүн гүнзгий мэдлэг, туршлагад тулгуурлан бид уурхайн онцлогт тохирсон шилдэг шийдлүүдийг санал болгож хэрэгжүүлэхийн зэрэгцээ захиалагчдынхаа хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг.

Бид захиалагчидтай урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоож, инновацийг нэвтрүүлж ажилладаг бөгөөд энэ нь тэднийг олон улсын зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Бидний амжилт манай чадварлаг ажилтнуудтай салшгүй холбоотой бөгөөд салбартаа ямагт тэргүүлж ажиллахын тулд бид ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэг, туршлагыг нэмэгдүүлэхэд байнга анхаардаг. Бид үйл ажиллагаандаа Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх гэсэн зарчмуудыг баримтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

Тийсс Монгол ХХК нь Монгол Улсад анх 2007 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш томоохон төслүүдийн гүйцэтгэгчээр ажилласны дотор Хөшөөтийн нүүрсний уурхай, Салхитын Салхин цахилгаан станцын барилга угсралтын төсөл багтана. Бид Ухаа Худаг Нүүрсний уурхайд 2009 оноос хойш гэрээт олборлолтын ажил гүйцэтгэж байна. Мөн 2016 онд Тийсс үндэсний оператор Хишиг Арвин Индустриал ХХК-тай хамтран Оюу толгой гүний уурхайн “Туузан дамжуургын налуу ам, үйлчилгээний порталыг барих төсөл”-ийн гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж эхэлсэн билээ.

Тийсс Монгол ХХК нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын тэргүүлэх гүйцэтгэгч компанид ажиллах сонирхолтой, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг дараах ажлын байранд урьж байна.

  • Уриа

    Бид үйл ажиллагаандаа Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх гэсэн зарчмуудыг баримтлахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажилладаг.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2007

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14240 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө, Моннис Цамхагийн 9 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.