Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Улаанбаатар дахь Бритиш Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Улаанбаатарын Бритиш сургууль 2012 оны 9-р сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн.


Улаанбаатар дахь Бритиш Сургууль нь 2014 оны 5 сард олон улсын хяналт шалгалтын комисс (PENTA) төвийн шалгалтад амжилттай тэнцэж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй хамгийн залуу гишүүн сургууль болсон билээ. Энэ нь бидэнд Их Британий Сургуулийн стандартад хүрч байсан цөөхөн олон улсын сургуулиудын нэг болж DFES-ийн лавлах дугаартай болох боломжийг олгосон юм.

Мөн 2012 онд /COBIS/ буюу Олон Улсын Бритиш Сургуулиудын Холбоонд Бэлтгэл гишүүн гэсэн статустайгаар элссэн бөгөөд 2013 оны 10-р сард түүний жинхэнэ гишүүн болж үүнийгээ улам баталгаажуулан 2014 оны хавар 5 сард Олон Улсын магадлан итгэмжлэлд амжилттай орж дэлхийн бусад Бритиш сургуулиудын нэгэн адил стандарттай Их Британийн Боловсролын газар албан ёсны бүртгэлтэй сургууль болсон билээ.

Манай сургууль нь сурагчдын боловсролын чанар нь хүлээн зөвшөөрөгдсөн Патроны Магадлан Итгэмжлэсэн албан ёсны гишүүн сургууль боллоо. Улаанбаатарын Бритиш Сургууль нь бүх залуу суралцагчиддаа аюулгүй, таатай орчинд сурч боловсрох боломжийг олгохын хажуугаар Их Британийн ёс суртахуун болон олон улсын үзэл санааг дэмжин ажилдаг юм. Эдгээр нь олон улсын хянан шалгагч нарын хамтарсан багаас бүрдсэн шинжээчид биднийг дэлхийд үлгэр жишээ болохуйц гэж үзсэн юм.

Энэ тайлан нь биднийг тухайн үеийн олон улсад магадлан итгэмжлэгдэж чадсан дэлхийн бусад зургаан сургуулийн нэг болж Улаанбаатарын Бритиш Сургуулийн нэр хүндийг нэмэгдүүлсэн юм. Манай сургуулийн багтаамж болон нэр хүнд өндрөөр өсч, 6 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг iGCSE үр дүнг баталгаажуулсаар байна. Манай бүх сурагчид iGCSE-д сурч байгаа бөгөөд 2018 онд 'A' түвшинд мөн хүрч суралцаж байгаа юм. 'A' түвшинд хүрч чадсан сурагчид маань Монгол, Америк, Австрали, Унгар, Солонгос, Их Британи зэрэг бусад орны их дээд сургуулиудад дээд боловсрол эзэмших боломжтой болдог юм. Өнөөдрийн бидний амжилт бол олон улсын боловсролын салбарт туршлагатай үүсгэн байгууллагчдын эрхэм зорилго бодлоготой салшгүй холбоотой юм.

  • Алсын хараа

    ''Дэлхийд Зориулсан Боловсрол'' Хүүхэд бүрийн насан турш суралцах хүсэл эрмэлзлийг бадрааж нийгэмд хувь нэмэр оруулах дэлхийн боловсролыг олгоно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Үнэт зүйлс

    Манай сургуулийн үнэт зүйл бол сурагчид бөгөөд тэдний сурч боловсрох хэрэгцээг хангахын тулд сурах орчныг бүрдүүлэн хувь хүний авьяас чадвар, хүч чадлыг хөгжүүлэх замаар ажиллаж байна.

  • Байгуулагдсан он

    2012

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Наадамчидын Зам 50, 17081

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.