Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэрэлж Боардинг Сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Тэрэлж Боардинг” олон улсын сургууль нь Рояаль академийн дэргэд үүсгэн байгуулагдсан Монголын анхны эко кампусын орчинд сургалтаа зохион байгуулах боардинг сургууль юм. Рояаль Академи нь хурдацтай хөгжиж буй Монголын нийгэмд чанартай боловсролыг англи хэл дээр эзэмшүүлэхээр 2010 онд үүсгэн байгуулагдсан Их Британид магадлан итгэмжлэгдсэн академи бөгөөд Рояаль академийн дэргэд дээд сургууль, консалтинг төв, инновацийн төв, сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж байна.

2018 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж Кембриджийн хөтөлбөрийн дагуу, байгалийн цэвэр агаарт суралцах орчныг бүрэн хангасан эко кампуст сургалтын үйл ажиллагааг явуулах “Тэрэлж Боардинг" олон улсын сургуулийг нээж элсэлтээ авч эхлээд байна. 11 наснаас буюу дунд сургуулийн 6-р ангиас 12-р ангиуддаа сурагчдыг бүртгэж авах ба долоо хоног бүрийн Даваа гарагт сургуулийн автобусаар сургуульдаа очин Баасан гараг бүрийн орой гэртээ автобусаар хүргүүлэн ирэх юм.

Таны хүүхэд эрүүл аюулгүй орчинд, үе тэнгийнхний хамт суралцсанаар зусланд амрангаа суралцаж бие дааж амьдрах чадварыг сурч амьдрах ухааны сургалт, өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлангуудад хамрагдан шинэ үеийн шилдэг мэргэжилтэн болон бэлтгэгдэнэ.

  • Уриа

    Learners Today Leaders Tomorrow

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2019

  • Ажилтны тоо

    20

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Горхийн баруун салаа, Орог ямаатын ам

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.