Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тахько ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тахько хувьцаат компанийн товч танилцуулага

Монгол улсад анхны оёдлын артель 1931 онд Улаанбаатар хотод байгуулагдсанаар Тахько хувьцаат компанийн тулгын чулуу тавигдсан бөгөөд уг артель бусад оёдлын артельтай нэгдсэнээр 1951 онд оёдлын 6 дугаар артель, 1970 онд оёдлын фабрик нэртэй болж үйлдвэр хоршооллын системд харьяалагдан ажиллаж ирсэн.

Оёдлын фабрик 1972 онд хоршоологчдын өмчөөс улсын өмчид шилжиж, дотроо оёдлын төв үйлдвэр, хүүхдийн хувцасны үйлдвэр, гэр ахуйн эдлэлийн үйлдвэр гэсэн гурван үйлдвэрийг нэгтгэсэн Оёдлын үйлдвэрийн нэгдэл болж, тухайн үеийн Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харьяанд ажиллаж байсан.

Улс орон зах зээлд шилжих эхний үед Оёдлын үйлдвэрийн нэгдэл татан буугдаж, түүний төв үйлдвэрийг Тахь пүүс, оёдлын Хулан, Оюу, Номин үйлдвэр гэсэн зохион байгуулалттайгаар богино хугацаанд ажиллуулж байгаад Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хувьчлагдах шийдвэр гарч, Тахько хувьцаат компани (100 хувь хувийн өмчид шилжсэн) болсон.

Тахько хувьцаат компани байгуулагдсан үеэс эхлэн АНУ-ын Amerex Inc, London fog Inc, Pacific Trail lnc, Weear Guard , Turbo Sportwear зэрэг олон худалдан авагч, захиалагчаас захиалга авч, “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор “CMP-cutting, making, paking” үнээр үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж, АНУ, Европын зах зээлд экспортлох үйл ажиллагааг амжилттай явуулж ирсэн.

Тахько хувьцаат компани сүүлийн 5 жилд Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомж, төрийн зохицуулах байгууллагаас гаргасан журам, заавар, засаглалын кодекс, гэрээгээр хүлээн үүргээ хэрэгжүүлж ажилласнаар 2015 онд нээлттэй 327 хувьцаат компаниас Монголын хөрөнгийн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан эхний 20 компанийн нэг болсон.

Тахько (ХК) компани нь2000 оноос эхлэн өөрийн байранд төрөл бүрийн ажлын байр бий болгох, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ, гадаад худалдаа, худалдааны зуучлал, нэрийн барааны худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Теди төвд Мобиком ХХК, Скайтел ХХК, Ньюком проперти ХХК-уудтай хамтран ажиллаж, гар утас, дагалдах хэрэгсэл, компьютерийн худалдаа, үйлчилгээг үзүүлж байна.

  • Уриа

    Дэлхийд өрсөлдөхүйц бизнес, үйлчилгээг хэрэглэгчдэд түгээнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    1992

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.