Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
''

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Ж.Чинбүрэн: Англи хэлний боловсрол олгохгүй гэсэн зүйл байхгүй. Монгол Улс "Хар хайрцаг"-ны бодлоготой байх ёстой

Боловсролын ерөнхий хуулийн төслийн онцлох заалт нь англи хэлийг албан ёсны гадаад хэл хэмээн томьёолж, ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас эхлэн заах тухай байлаа.  Гэвч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийхдээ дээрх заалтыг унагаажээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Англи хэлийг бусдад олгохгүй, ялгаатай хандах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Монгол Улс гэх энэ тусгаар улсын "Хар хайрцаг"-ны бодлого гэж байх ёстой. Тэр утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, бие даасан байдлыг хадгалах нь "Хар хайрцаг"-ны бодлого.  Бид ганц нэг хуулиараа бусдад илүү нөхцөлийг бий болгож байна гэж хэлэн эх орныхоо тусгаар тогтнолд гай тарих нь онцгүй.  Боловсролын сайд үгээ хэлэх байх. Төлбөртэй болон төлбөргүй сургуулиудад англи хэлийг үзүүлэхийг та хорих ямар нэгэн бодлого байхгүй гэж бодож байна. Эсрэгээрээ илүү их дэмжих байх. Г.Дамдинням гишүүний хэлсэнчлэн улсын санхүүжилттэй бүх сургууль англи хэлийг үздэг болох нь УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа асуудал. Гэхдээ үүнийг томьёолохдоо зөв байлгах нь чухал. Үндэсний хөтөлбөр гэж оруулаад, тэр дотор нь хэрэгжих хэлийг нь дэмжиж сургана гэдэг заалт оруулж байгаа болохоос хүүхдүүдийг сургахгүй гэдэг асуудал байхгүй. Төрд зүтгэж байгаа бид нар дэлхийн бодлоготой зэрэгцэж их ухаалаг байх нь чухал" гэлээ. 

1192023 оны 6 сарын 20
Мексикийн нэг хотын дарга биеэ хамгаалахын тулд цэргийн баазад амьдрах болжээ

Мексик улсын хилийн боомт Тихуана хотын дарга гэмт хэргийн бүлгүүдээс ирэх амь насанд нь халдах сүрдүүлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргийн баазад амьдрах болжээ. Засаг захиргааных нь явуулж буй тэмцэл ийм үр дагаварт хүргэснийг хотын дарга Монсеррат Кабалеро энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн байна. “Бид үндэсний хэмжээнд гэмт хэрэгтнүүдээс хамгийн олон зэвсэг хураан авч, олон мянган этгээдийг баривчилсан учраас таныг төлөөлдөг хүн цэргийн баазад амьдрах шаардлагатай болж байна” гэж Кабалеро оршин суугчдадаа хандаж хэлсэн үгэндээ дурджээ. Цэргийн бааз цаашид байнгын гэр нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэр бас хэлсэн байна. Мексик улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор хотын дарга цэргийн баазад амьдрах болсныг маргааш нь болсон хэвлэлийн хурлын үеэр баталсан юм. Кабалеро цэргийн бааз руу нүүхээсээ өмнө төрийн тусгай хамгаалалтын дор амьдарч байсныг тэр бас мэдээлсэн байна. Баха Калифорни мужийн захирагч Марина дел Пилар, сенатор Хайме Бонила зэрэг хүмүүсийн амь насанд бас Кабалерог сүрдүүлсэн гэмт хэргийн байгууллага заналхийлснийг ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. “Хотын дарга, мужийн захирагч, сенатор нарын амь насанд заналхийлсэн. Нөхцөл байдал бүрхэг байгаа хэдий ч өнгөрсөн хойно нь харамсахгүйн тулд аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж үзэж байна” гэж ерөнхийлөгч Лопез Обрадор ярьсан байна. Дэлхийд гэмт хэргээрээ тэргүүлдэг Мексик улсад өнгөрсөн онд 31,000 орчим хүн аллагын хохирогч болсон юм. Энэ нь сүүлийн таван жил дараалан аллагын хохирогчийн тоо жил бүр 30,000 давсан тохиолдол байв. Энэ нь өдөр бүр 85 хүн бусдын гарт алагддаг гэсэн үг юм.   Эх сурвалж: CNN

322023 оны 6 сарын 15

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.