Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Авто, өндөр хүчдэлийн цахилгаанчин - 8 орон тоо

1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.  Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох,  засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах

Дампны оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дампыг жолоодож хөрс, нүүрс, бусад зүйлсийн тээврийг гүйцэтгэх. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.   

Лоудер /ачигч/-н оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу лоудер /ачигч/-г жолоодож  Ачилтын ажлыг тоног төхөөрөмжийн хүчин чадлын хүрээнд хийж гүйцэтгэх Нүүрс, хөрс болон шимт хөрс ачих, шаардлагатай тохиолдолд газар ухах, шороо, чулуу, элс хайрга хутгах, ачих Уурхайн зам талбай, хаягдлын овоолго, нүүрсний овоолгын ирмэгт уулын ажлын технологийн батлагдсан паспортын дагуу хөмсөг тавьж ажиллах Шууд удирдлагаас өгсөн нарядын дагуух нэмэлт ажил үүргийг гүйцэтгэнэ.     

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Цахилгаан хариуцсан ХАБ-ын ажилтан

1. Төслийн талбайн цахилгаан байгууламжууд болон цахилгааны шугам, цахилгаан машин, тоног төхөөрөмжид хяналт тавих 2. Уурхайн технологийн ажлууд болон түүнд ашиглагдаж байгаа цахилгаан машин техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, технологийн горимын дагуу ашиглаж байгаад хяналт тавих 3. Хүнд механизм болон бага, дунд оврын машин механизмын бүрэн бүтэн байдал, холбогдох ажилтнуудын үнэмлэхний хүчин төгөлдөр эсэхэд хяналт тавьж шалгалт хийх 4. Цахилгааны ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа талбайн машин механизмын хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах, зөрчил гаргасан ажилтанд журмын дагуу хариуцлага тооцох 5. Зам талбайн усалгаа, гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих 6. Зумф болон худгуудын цахилгаан хангамж, тоноглолын ашиглалт аюулгүй байдалд хяналт тавих 7. Тэмдэг тэмдэглэгээ, анхааруулах, мэдээлэх самбарын бүрэн бүтэн байдал, нийцэлд хяналт тавих 8. ШТС болон бусад барилга байгууламжуудын цахилгааны аюулгүй байдалд хяналт тавих 9. Хариуцсан хэсгийн харуул хамгаалалт, талбайн битүүмжид хяналт тавих

Цалингийн нягтлан бодогч

Хөдөлмөрийн тухай хууль болон цалин тооцох, ээлжийн амралт тооцох журмын дагуу цалингийн тооцоолол хийх, үүнтэй холбоотой бүртгэл хөтлөх, тайлагнах  Цалин олголт, цалингийн хүснэгттэй холбоотой анхан шатны баримт боловсруулах  Хөдөлмөрийн чадвар алдалтын лист, бусад тэтгэмж тооцоолол хийх   ХХОАТ тайлан гаргах  Ажилчдын ээлжийн амралтын тооцоо, авлага болон урамшуулал тооцох, бүртгэл хөтлөх Өөрийн хариуцсан хэсгийн анхан шатны баримтуудыг архивлах   Удирдлагыг санхүүгийн мэдээллээр үнэн зөв хангах  Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд 

Хятад хэлний орчуулагч

- Уурхайн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай Хятад-Монгол хэлний аман болон бичгийн орчуулгыг хийх, холбогдох хэлтсүүд болон ажилтнуудад орчуулгыг илгээх -  Уурхайн даргын өдөр тутмын үйл ажиллагаа болон ажлын төлөвлөгөө гаргахад туслалцах, төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, үйл ажиллагааны горимын дагуу явагдахад туслалцаа үзүүлэх -  Уурхайн хэмжээний гадаад албан бичиг баримтыг боловсруулах, гаднын байгууллагуудаас ирсэн баримт бичгүүд, албан шаардлагыг цаг тухайд нь холбогдох хэлтсүүд, албан тушаалтанд мэдэгдэж танилцуулах -  Уурхай дээр ирсэн зочид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг угтах, үдэх, шаардлагатай үед аман орчуулга хийх.    

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Уурхайн сургагч

- Компанийн хэмжээнд ашиглаж буй операторуудад уурхайн тоног төхөөрөмжийг аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх. - Хүнд даацын тоног төхөөрөмжийн сургалтын арга зүй, хөтөлбөр, төлөвлөгөөг сар, улирал, жилээр гарган батлуулах, хэрэгжүүлэх. - Тоног төхөөрөмжийн онол болон практикийн сургалтуудыг баталсан хөтөлбөрийн дугуу зохион байгуулах, гарсан үр дүнд шинжилгээ хийх, гарсан үр дүнг удирдлагуудад танилцуулах. - Техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны гарын авлага зэрэг техникийн паспортын дагуу операторуудад үйл ажиллагааны зарчи, горимын талаар зааварчилгаа чиглэл өгөх, шаардлагатай сургалтыг зохион байгуулах.

Овоолгын мастер

  Хаягдлын болон шимт хөрсний овоолго үүсгэх ажлыг урт богино хугацааны төлөвлөлтийн дагуу батлагдсан технологийн паспортыг баримтлан хийж гүйцэтгэхэд нэгжийн удирдлагаар хангах, тус үйл явцыг хянах, шаардлагатай шийдвэрийг гаргах; Хөрсний овоолгын ахилт хийгдэх хэсгийн доорх шимт хөрсийг хуулах, хуулсан хөрсийг зөөвөрлөн, тусгайлан овоолго үүсгэн хураах  ажлыг захиалагчийн БО-ны журмын дагуу хийж гүйцэтгэх;  Туслах техникийн бэлэн байдлыг шалгах, буулгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу явуулах, буулгалтаас шалтгаалаж уулын ажлыг зогсоохгүй жигд тасралтгүй ажиллах  ажлын зохион байгуулалтыг хийх;   

Shantui SD32 бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу Shantui SD32 бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 6 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.