Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТиТиЖиВиСиӨү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Лоудер /ачигч/-н оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу лоудер /ачигч/-г жолоодож  Ачилтын ажлыг тоног төхөөрөмжийн хүчин чадлын хүрээнд хийж гүйцэтгэх Нүүрс, хөрс болон шимт хөрс ачих, шаардлагатай тохиолдолд газар ухах, шороо, чулуу, элс хайрга хутгах, ачих Уурхайн зам талбай, хаягдлын овоолго, нүүрсний овоолгын ирмэгт уулын ажлын технологийн батлагдсан паспортын дагуу хөмсөг тавьж ажиллах Шууд удирдлагаас өгсөн нарядын дагуух нэмэлт ажил үүргийг гүйцэтгэнэ.     

Дугуйн механик

Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй дугуйт хүнд машин механизмуудын дугуй ашиглалтанд хяналт тавих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтуудыг хийж гүйцэтгэх, шаардлагатай засвар үйлчилгээ хийх, солих ажлуудыг дугуй солих технологи,  гарын авлага, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хийж гүйцэтгэнэ.   

Механик

Уул уурхайн хэмжээнд ажиллаж байгаа техник /Cat, Kawasaki, Terex, Liebherr зэрэг брэндийн/ тоног төхөөрөмжийн хөдөлгүүрийн болон бүрдэл эд ангийн үзлэг, оношилгоо, их засвар үйлчилгээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Уурхайн сургагч

- Компанийн хэмжээнд ашиглаж буй операторуудад уурхайн тоног төхөөрөмжийг аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллах ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлэх. - Хүнд даацын тоног төхөөрөмжийн сургалтын арга зүй, хөтөлбөр, төлөвлөгөөг сар, улирал, жилээр гарган батлуулах, хэрэгжүүлэх. - Тоног төхөөрөмжийн онол болон практикийн сургалтуудыг баталсан хөтөлбөрийн дугуу зохион байгуулах, гарсан үр дүнд шинжилгээ хийх, гарсан үр дүнг удирдлагуудад танилцуулах. - Техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны гарын авлага зэрэг техникийн паспортын дагуу операторуудад үйл ажиллагааны зарчи, горимын талаар зааварчилгаа чиглэл өгөх, шаардлагатай сургалтыг зохион байгуулах.

Овоолгын мастер

  Хаягдлын болон шимт хөрсний овоолго үүсгэх ажлыг урт богино хугацааны төлөвлөлтийн дагуу батлагдсан технологийн паспортыг баримтлан хийж гүйцэтгэхэд нэгжийн удирдлагаар хангах, тус үйл явцыг хянах, шаардлагатай шийдвэрийг гаргах; Хөрсний овоолгын ахилт хийгдэх хэсгийн доорх шимт хөрсийг хуулах, хуулсан хөрсийг зөөвөрлөн, тусгайлан овоолго үүсгэн хураах  ажлыг захиалагчийн БО-ны журмын дагуу хийж гүйцэтгэх;  Туслах техникийн бэлэн байдлыг шалгах, буулгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу явуулах, буулгалтаас шалтгаалаж уулын ажлыг зогсоохгүй жигд тасралтгүй ажиллах  ажлын зохион байгуулалтыг хийх;   

Авто, өндөр хүчдэлийн цахилгаанчин - 8 орон тоо

1000 вольтоос дээш хүчдэлээр ажилладаг уул уурхайн цахилгаан техник, тоног төхөөрөмжийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг хийж ажиллана.  Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны хэлхээ, схем унших, эд ангиудын холболтуудыг гарын авлагын дагуу бие даан хийх. Цахилгаан машин тоног төхөөрөмжүүдийн эд ангиуд дээр гарсан гэмтлийг бие даан оношлох,  засварлах бүрэн чадвартай байх, засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэх Тухайн засварын ажилтай холбоотой эвдрэл гэмтэл, шаардлагатай сэлбэгийн жагсаалт болон бусад засварын ажлыг үнэн зөв тодорхойлж ахлах ажилтанд мэдэгдэх Машины тоног төхөөрөмж, эд ангиудад засвар хийсний дараагаар зохих ёсоор шалгаж тестлэх Засварын төвийн тоног төхөөрөмжийг үйлдвэрийн гарын авлага болон дотоодын заавар журмын дагуу ашиглах

Экскаваторын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу экскаваторыг жолоодож хөрс, нүүрсийг технологийн зааврын дагуу ухаж, ачих. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Дампны оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу дампыг жолоодож хөрс, нүүрс, бусад зүйлсийн тээврийг гүйцэтгэх. Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ.   

Цахилгаан экскаваторын туслах оператор

Цахилгаан экскаваторын операторын ажил үүрэгт дэмжлэг үзүүлж, ажлын явцад цахилгааны кабелийг аюул осолгүй зөөвөрлөх, кабел, экскэний бүрэн бүтэн байдалд хяналт тавьж болзошгүй аваар осол, эвдрэлээс урьдчилан сэргийлж ажиллах хяналт тавих үүрэгтэй. Тухайн ээлждээ мөргөцгийн бохирдол, ажлын байрны эргэх радиус доторх аюулгүй ажиллагааг хариуцах, кабель, тулгуур, чигийн байрлалд хяналт тавих  

Shantui SD32 бульдозерын оператор

Ашиглалт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу Shantui SD32 бульдозерыг жолоодож экскаваторын ул талбай, зам талбай, овоолгод түрэлт хийх, шимт хөрс хуулах, суваг шуудуу татах, бусад даалгаварт ажлуудыг гүйцэтгэх Техникээр ажил гүйцэтгэхийн өмнөх болон ажил гүйцэтгэх явцад техникт илэрсэн аливаа доголдол, саатал, үл тохирлыг удирдах ажилтнуудад нэн даруй мэдэгдэх, засварлуулах. эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажил үүргээ гүйцэтгэнэ. 

Өндөр хүчдэлийн цахилгаанчин, наладчик

Цахилгаан экскаваторын нүүдэл зөөвөр хийх, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах, цахилгаан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл оношлох мөн засварлах. Цахилгаан тоног төхөөрөмжийн тохируулга хийх

Цалингийн нягтлан бодогч

Хөдөлмөрийн тухай хууль болон цалин тооцох, ээлжийн амралт тооцох журмын дагуу цалингийн тооцоолол хийх, үүнтэй холбоотой бүртгэл хөтлөх, тайлагнах  Цалин олголт, цалингийн хүснэгттэй холбоотой анхан шатны баримт боловсруулах  Хөдөлмөрийн чадвар алдалтын лист, бусад тэтгэмж тооцоолол хийх   ХХОАТ тайлан гаргах  Ажилчдын ээлжийн амралтын тооцоо, авлага болон урамшуулал тооцох, бүртгэл хөтлөх Өөрийн хариуцсан хэсгийн анхан шатны баримтуудыг архивлах   Удирдлагыг санхүүгийн мэдээллээр үнэн зөв хангах  Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай чанартай биелүүлэх  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-хороо, Их Монгол улс гудамж, Моннис Бюьлдинг 6 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.