Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг Өмнөговь аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамруулан хэрэгжүүлж байна.Үүнд:

  • Цогтцэций сумын нутаг дэвсгэрт - 14,469 га газарт 33 объект бүхий төсөл;
  • Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт -18,631 га газарт 2 объект бүхий төсөл;
  • Ханбогд сумын нутаг дэвсгэрт - 23,106,4 га газарт 51 объект бүхий төсөл.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын нийт дэлгэмэл урт 345 км урттай бөгөөд компани нь Тавантолгой, Гашуунсухайт 2 өртөө, 6 зөрлөг, Манхан, Зэрэглээ 2 дэд станц, ажилтнуудын амьдрах сууц, удирдлагын байр, депо, гүнийн худаг, харуулын байр, 3 уурын зуух, зэхэлт, цэвэрлэх байгууламж, түлшний агуулах, ачилт буулгалтын терминал (ШАТ), 3 ачилт буулгалт хийх салбар зам (ТАТ, Энержи ресурс, 8-р зам), бусдын эзэмшлийн ашиглалтад орсон 1 салбар зам, (Шунхлай), ашиглалтад орон ажиллаж байна.

Төмөр замын суурь бүтэц, эрчим хүч, дохиолол холбоо, хөдлөх бүрэлдэхүүн, тээвэр логисикийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад нийт ажилчдын 74,5 хувь нь орон нутагт, өдөр шөнийн ээлжийн хуваариар инженер, техникийн ажилтнууд ажиллаж, амьдарч байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2019 оны 07 дугаар сараас хойш “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын төслийн үйл ажиллагаанд Захиалагчийн хяналтын чиг үүрэгтэй оролцож байсан. 2019 оны 09 дүгээр сараас “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын 233,6 км цогцолбор төсөл, 2022 онд “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын холболтын 22 км төмөр зам, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2022 оноос “Гашуунсухайт – Ганцмод” боомтын хил холболтын төслийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэн амжилттай ажиллаж байна. Мөн 2022 онд “Мааньт – Рашаант” чиглэлийн Богдхан төмөр замын төслийн 144,8 км барилгын ажилд хяналт тавьж ажиллалаа.

2023 оноос эхлэн төслийн удирдлагын компаниас төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн цогц үйлчилгээ үзүүлэх компани болж өсөн дэвших зорилго тавин, тус зорилго, зорилтын хүрээнд “Стратеги төлөвлөгөө-2050”, “Тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050”, “Хүний нөөцийн стратеги 2021-2030” бодлогын баримт бичгийг батлуулан ажиллаж байна.

  • Алсын хараа

    Олон улсын түвшний төмөр замын үйлчилгээг эрхлэх чадавхитай үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага байх болно.

  • Эрхэм зорилго

    Төмөр замын үйл ажиллагаа, төслийн удирдлагыг үндэсний эрх ашигт нийцсэн чанар аюулгүй байдлыг эрхэмлэсэн, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар хэрэгжүүлнэ.

  • Уриа

    Монгол Улсын эдийн засгийн тулгуур, хөгжлийн зүтгүүр байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Төрийн байгууллага, Төрийн өмчит компани

    2.

    3.

  • Үнэт зүйлс

    - Удирдлагын манлайлал - Мэргэшсэн өндөр чадавхитай хамт олон - Хэрэглэгчээ дээдлэх - Үйлчилгээний чанар,аюулгүй байдал - Тогтвортой хөгжил

  • Байгуулагдсан он

    2018

  • Ажилтны тоо

    671

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо. Юнион бюлдингийн "А" корпус 11 дүгээр давхар

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.