Холбогдох хууль тогтоомж болон гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэрүүдийг мөрдлөг болгон компанийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн өдөр тутмын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих; Барилгын болон техникийн зураг төслийн ажлуудад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах.
Тавантолгой зүтгүүрийн депогийн лабораторийн бүх төрлийн шинжилгээг хийж гүйцэтгэх; Илчит тэргийг лабораторийн зөвшөөрөгдөх хэмжээс, чанар бүхий түлш, тос болон тосолгооны материалууд, хөргөлтийн шингэн, элс, бусад дагалдах бодисуудаар ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах; Зэхэлтийн аж ахуйн ажилтнуудад Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын нийтлэг багц журмууд, байгууллагын дотоод журам, ажлын технологийн горимуудыг мөрдөн ажиллуулах; Нефтийн бүтээгдэхүүнүүд, түлш, тос, зэхэлтийн бусад материал зэргийг ашиглах, аюулгүй байдлыг хангах талаар ажилтнуудад мэдлэг, мэдээлэл өгөх; Зүтгүүрийн төлөвлөгөөт засварын үеийн технологийн горимд заагдсан хэмжилтүүдийг засварын бригадтай хамтран гүйцэтгэх.
Авто машин, вагон, талбайн хооронд ачааг шилжүүлэн ачих, зөөвөрлөх; Ачаа вагон хүлээлцэгчийн заавраар ачааг өргөх, буулгах. Оосорлогч болон дохиочинтой ажиллах үед ачаа вагон хүлээлцэгчийн хяналтанд дохиочны дохиогоор ачилт, буулгалтын ажиллагааг хийх; Машин, механизмын бүрэн бүтэн байдлыг хангах, гэмтэл илэрсэн үед ажлыг яаралтай зогсоож ажил удирдагчид мэдэгдэн, гэмтлийг арилгуулах арга хэмжээ авах; Машин механизмын урсгал засвар үйлчилгээг хийх; Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах; Чингэлэг ачигчаар өргөж буй ачааны жин, фитинг, өргөх хэрэгсэлд хяналт тавих.
Аюулгүй ажиллагааг хариуцагч байж, талбайд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зохион байгуулах; Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын талбайг боломжит хамгийн үр ашигтай байхаар зохион байгуулах, ажиллагаанд ажиллах; Үйлчлүүлэгчиддээ тав тухтай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллах.
Аюулгүй ажиллагааг хариуцагч байж, ачилт буулгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах; Ачааны бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах; Үйлчлүүлэгчиддээ тав тухтай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэн ажиллах; Байгууллагын ашиг, орлогыг нэмэгдүүлэх санал санаачлага гарган ажиллах.
Авто зам, төмөр зам, агаар, усан тээврээр ачаа тээвэрлэх дүрэм, олон улсын ачаа тээврийн тухай хэлэлцээрийн дагуу ачаа тээвэрлэлтийн оновчтой арга, маршрутыг судлан тээвэрлэлтийг удирдан зохион байгуулах; Тээврийн үйлчилгээний эрэлтийг судлах, урьдчилан таамаглах, тээврийн үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэх, эрэлт хэрэгцээг хангах; Тээврийн үйлчилгээний хэрэглэгчидтэй харилцаа тогтоох, үйлчлүүлэгчидтэй гэрээ, хэлэлцээр, бизнесийн харилцаа холбоог зохион байгуулах, нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахад тээврийн компанийн нэрийн өмнөөс шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх; Төмөр зам, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудын дүрэм, журам, тушаал шийдвэрийг судалж, хэрэгжүүлж ажиллах; Ачаа тээвэрлэх гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, үйлчлүүлэгчдийг мэдээ мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллах; Тээврийн үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх тээврийн компаниудыг хайх, тээврийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах; Тээврийн төлбөр тооцооны тайлан мэдээг нэгтгэх, танилцуулах, бүртгэл хөтлөх, тээвэр зуучийн үр ашгийн шинжилгээ, тооцолол үйлдэх.
Ачилт, буулгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах; Ачилтын талбайнуудын үйл ажиллагааг хариуцах; Талбайн хадгалалт, ачаа эргэлтэд хяналтын тавих; Ачилтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах; Ачаа тээврийн ажлын тоо болон чанарын үзүүлэлтүүдийг хангах биелүүлэх, ачилт, буулгалтын тасралтгүй хэвийн ажиллагааг хангахад өдөр тутам хяналт тавих; Ачилт, буулгалт, логистикийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, зааврыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах.
Компанийн ХАБЭА-н дүрэм журам боловсруулж, батлуулахад оролцох; Дүрэм журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих; ХАБЭА-н сургалт зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөө өгөх; Осол эндлээс урьдчилан сэргийлэх; Ажилтны бүрээр ХАБЭА-н стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, ажил үүргийг нь гүйцэтгүүлэх, хяналт тавих, заавар зөвлөмжөөр хангах.
Төмөр замын барилгын ажлын хүрээнд төсөв боловсруулах, ирүүлсэн төсвийг хянах, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтын урьдчилсан төсөв боловсруулахад оршино.
Хэлтсийн үйл ажиллагаанд шаардлагатай баримт бичгүүдийг нэгтгэх, хувилан олшруулах, гарын авлага бэлтгэх, архивын нэгж болгон хадгалах; Автомашины хуваарилалтыг зөвшөөрлийн хуудсаар хөдөлгөөнд оролцуулах; Машин механизмуудын техникийн паспорт, холбогдох баримт бичгийг бүртгэн хөтлөх; Ажлын байрны болон хувийн ХАБЭА-г хангаж ажиллах; Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх; Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох баримт бичгийг цэгцлэх, архивлах, хүлээлгэн өгөх; Компанийн хэмжээнд зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан ажлуудад идэвхтэй оролцох; Хэлтсийн хэмжээнд ашиглагдах баримт бичгүүдийн бүртгэл судалгааг нэгтгэх; Хэлтсийн хэмжээнд боловсруулж байгаа баримт бичгүүдийг нэгтгэх, хувилан олшруулах.
Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн НББОУС-д нийцүүлэн бүртгэл хийх; Тайлан мэдээг хуулийн хугацаанд үнэн зөв бодитоор илэрхийлэх; Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах; Хөрөнгийн бүрэн бүтэн байдал зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох, шинжилгээ хийх; Санхүүгийн сахилгыг сайжруулах; Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах
Төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламж, замын ус өнгөрүүлэх хиймэл байгууламж төлөвлөх, тооцоо судалгаа хийх, боловсруулах; Төслийн ажлын зураг төсөл боловсруулах, ажлын тоо хэмжээ гаргах, танилцуулах; Барилгын техникийн болон ажлын зураг төсөл боловсруулах, суурь судалгаа хийх; Эх загвар зураг зурах /эскиз/; Эх загвар зургийн даалгавар боловсруулах; Зураг төсөл боловсруулахад бусад зураг төслийн инженерүүдтэй хоршиж ажиллах; Хот суурин газрын суурь судалгаа, дүн шинжилгээ гаргах, хэтийн төлөвлөлтийн санаа зарчим боловсруулах; Ажлын зургийн дагуу барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.
Хэлтсийн төлөвлөгөөтэй уялдуулан шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх; Шинээр хэрэгжүүлэх гэж буй болон одоо явагдаж буй төслийн танилцуулга, зураг төслийн явцын тайлан, баримт бичиг боловсруулах; Замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх; Шинээр төсөллөж буй төмөр замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх; Төмөр замын трассын дагуу үерийн усны судалгааг хийж ус өнгөрүүлэх байгууламжийн хэлбэр, байршлыг тогтоох; Ус өнгөрүүлэх хиймэл байгууламжийн техникийн болон ажлын зураг төсөл, тоо хэмжээг гаргах, тооцоо судалгаа хийх; Зураглалын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, байршилд суурилсан мэдээлэл бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх; Зургийн эх бэлтгэл, 2D 3D зураглал, анализ боловсруулалт, дүн шинжилгээ хийх; Ажлын зургийн дагуу зам барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.
Төмөр замын өртөө, зөрлөгийн барилга байгууламж, замын ус өнгөрүүлэх хиймэл байгууламж төлөвлөх, тооцоо судалгаа хийх, боловсруулах; Төслийн ажлын зураг төсөл боловсруулах, ажлын тоо хэмжээ гаргах, танилцуулах; Барилгын техникийн болон ажлын зураг төсөл боловсруулах, суурь судалгаа хийх; Эх загвар зураг зурах /эскиз/; Эх загвар зургийн даалгавар боловсруулах; Зураг төсөл боловсруулахад бусад зураг төслийн инженерүүдтэй хоршиж ажиллах; Хот суурин газрын суурь судалгаа, дүн шинжилгээ гаргах, хэтийн төлөвлөлтийн санаа зарчим боловсруулах; Ажлын зургийн дагуу барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.
Хариуцсан өртөө, зөрлөгийн ДТХ-ын байгууламжид батлагдсан технологи карт, батлагдсан зурмагийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах: Өдөр тутмын арчилгаа үйлчилгээ, үзлэг шалгалтыг хийж хэвийн үйл ажиллагааг хангах; Хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах.
Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ээлжинд гарах , тоноглолын засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ААД, ТАД, НСД дагуу хэм хэмжээг чанд мөрдөн аваар ,саатал зөрчилгүй ажиллах.
Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ээлжинд гарах , тоноглолын засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ААД, ТАД, НСД дагуу хэм хэмжээг чанд мөрдөн аваар ,саатал зөрчилгүй ажиллах
Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ээлжинд гарах , тоноглолын засвар үйлчилгээ хийж гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ААД, ТАД, НСД дагуу хэм хэмжээг чанд мөрдөн аваар ,саатал зөрчилгүй ажиллах
Хариуцсан дэд станц болон шугам тоноглолын найдвартай ажиллагааг ханган, Нэгдсэн сүлжээний дүрэм, Аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм болон бусад хууль дүрмийн зөрчилгүй ажиллаж, тус дэд станцын шуурхай ажиллагааг ээлжийн хугацаанд удирдан зохион байгуулах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Мэдээлэл холбооны технологийн шийдэл боловсруулах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах; Сүлжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх, хэвийн үйл ажиллагааг хангах; Программ хангамж, техник хангамжийн найдвартай байдлыг хангах; Мэдээлэл холбооны технологийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай харилцах; Мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай харилцах, арга зүйн зөвлөгөө өгөх; Мэдээлэл технологийн ажилтнуудыг ажлын чиг үүргийн дагууд мэдээллээр хангах, мэдээлэл холбооны технологийн арга зүйн зөвлөгөө өгөх.
Нягтлан бодох бүртгэлийн өгөгдөл, мэдээллийг судалж, шинжлэн НББОУС-д нийцүүлэн бүртгэл хийх; Тайлан мэдээг хуулийн хугацаанд үнэн зөв бодитоор илэрхийлэх; Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн жигд тасралтгүй явуулах; Хөрөнгийн бүрэн бүтэн байдал зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих; Үр дүнг тооцох, шинжилгээ хийх; Санхүүгийн сахилгыг сайжруулах; Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах.
Хэлтсийн төлөвлөгөөтэй уялдуулан шууд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх; Шинээр хэрэгжүүлэх гэж буй болон одоо явагдаж буй төслийн танилцуулга, зураг төслийн явцын тайлан, баримт бичиг боловсруулах; Замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх; Шинээр төсөллөж буй төмөр замын зураг төслийг боловсруулахад зориулж хийгдэх хайгуул, хэмжилт, судалгааны ажил хийх; Төмөр замын трассын дагуу үерийн усны судалгааг хийж ус өнгөрүүлэх байгууламжийн хэлбэр, байршлыг тогтоох; Ус өнгөрүүлэх хиймэл байгууламжийн техникийн болон ажлын зураг төсөл, тоо хэмжээг гаргах, тооцоо судалгаа хийх; Зураглалын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, байршилд суурилсан мэдээлэл бүрдүүлэх, хөтлөх, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх; Зургийн эх бэлтгэл, 2D 3D зураглал, анализ боловсруулалт, дүн шинжилгээ хийх; Ажлын зургийн дагуу зам барилгын талбай дээр захиалагчийн хяналт тавих.
Техникийн бүрэн бүтэн байдлыг өдөр бүр хангаж техник хэрэгслийн өдөр тутмын үзлэг үйлчилгээг тогтмол чанартай хийх; Техникийн тэмдэглэл хөтлөх, хариуцсан техникээр шаардлагатай газар ажилчид болон бараа материал зөөж тээвэрлэх; Хөргүүртэй машиныг өөрийн ангилал, ур чадварт тохируулан сэлгэн барих; Тухайн техникийн онцлогт /тусгай зориулалтад/ тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах; Мэргэжлийн ур чадвартай, өөрийгөө хөгжүүлж, суралцан ангилалуудаа ахиулах, техникүүдэд ариг гамтай хандаж ажиллах; Сард хэрэглэсэн түлш шатахууны тайлан тооцоо гаргах.
Байгууллагын дотоод дүрэм журам, тушаал шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах; Хэлтсийн харъяанд байгаа техникийн бүрэн бүтэн байдал харицан ажиллах; Хариуцсан ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллах; Төмөр замын тусгай зориулалтын машин механизмуудын инженер техникийн ажилчдыг удирдлагаар хангах; Техникийн холбогдолтой дүрэм журам боловсруулж мөрдүүлж ажиллах. Машины ашиглалтыг сайжруулах, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, Машиныг сааталгүй ажиллуулах, сард хэрэглэсэн түлш шатахууны тайлан тооцоо гарган ажиллах.
Авто машин болон краны бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцан ажиллах; Өдөр тутмын үзлэг үйлчилгээг тогтмол чанартай хийж гүйцэтгэх; Эд зүйл, бараа материал өргөж, буулгах, зөөж тээвэрлэх; Хариуцсан техникийн сард хэрэглэсэн түлш шатахууны тайлан тооцоо, нэгтгэл гаргах.
Барилга байгууламжийн цахилгааны засвар үйлчилгээг чанартай хийх; Засвар үйлчилгээний ажлын үед болон газар ухах үед газраар явж байгаа цахилгааны кабель утсуудыг тандах, таслахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах; Зарим тохиолдолд өндөр хүчдэлтэй ажиллах; Хийсэн ажлын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд зураг авч баталгаажуулах; Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах; Цахилгааны ажлын зураг унших, ашиглах; Барилга байгууламжуудын цахилгааны байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах; Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх; Цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалт, хэвийн ажиллагаанд байнга хяналт тавих; Хариуцаж буй ажлын хүрээнд удирдлагуудыг шаардлагатай мэдээллээр түргэн шуурхай хангах.