Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Степпе Арена ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий 'Степпе Арена-Мөсөн өргөө' нь улирал үл харгалзан ажиллах битүү ордон бөгөөд үндэсний шилдэг компаниуд болох Ачит Ихт ХХК, Юнайтед Прожект Корперэйшн ХХК, Степпелинк Холдинг ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулсан. 'Степпе Арена-Мөсөн өргөө' нь ашиглалтын 7,800 м.кв талбайтай, үзэгчийн 2,600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих 4 өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай. Мөн хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаан, сургалт, чөлөөт гулгалт болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг арга хэмжээг хүссэн шийдлээрээ, хаана ч давтагдашгүй байдлаар зохион байгуулах боломжтой дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор юм.

  • Уриа

    Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Соёл урлаг, Спорт

  • Байгуулагдсан он

    2021

  • Ажилтны тоо

    65

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Архивчдын гудамж-761, "Мөсөн өргөө" ордон

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.