“СТИЙЛ ЭНД КОНКРИЙТ” ХХК нь 2013 онд байгуулагдан орчин үеийн дэвшилтэт технологи, техник тоног төхөөрөмжөөр тоноглогдож, 30 гаруй инженер, техник, мэргэжлийн ур чадвартай ажилчидтай, жилдээ 8000м3 төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Манай нэрийн хуудас бол эрдэм шинжилгээ, туршилт судалгааны үр дүнд гарган авсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч нэг бүрт тусгайлан төсөл боловсруулан тохирсон үйлчилгээг нь үзүүлэн ажиллах нь бидний гол зарчим билээ. Бид орчин үеийн технологийн дэвшил, ололт бүхнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахыг зорьдог.
Манай мэргэжилтнүүд өөрийн нийлүүлэгчдээс авдаг бүтээгдэхүүн, түүхий эдийг өөрийн лабораторит шинжилгээг тогтмол хийж,Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж байгаа стандартуудыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна.
Бетон эдлэлийн үйлдвэр нь худгийн дугуйвч, худгийн таг, дулааны шугамын сувгийн тэвш, дулааны сувгийн хучилт, сувгийн тулгуур дэр, ус зайлуулах суваг, таг, үерийн усны хоолой, дээрээ болон хажуудаа шүүртэй худаг, таг зэрэг 40 гаруй төрлийн бетон, төмөр бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж байна.
Бид чанартай цемент, угаасан элс, дайрга, бетоны нэмэлт ашиглаж зуурсан М250-М400 маркын зуурмаг, Оросын үйлдвэрийн чанартай арматураар бетон хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж, технологийн уураар шарж бэхжүүлсэн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлдэг.
ӨНӨӨДРИЙН ҮЙЛ МАРГААШИЙН ИРЭЭДҮЙ
1. Үйлдвэрлэл
2.
3.
2013
50