"Шижир Гоёл" ХХК нь 2012 оноос эхлэн үйлдвэрлэл эрхэлсэн бөгөөд 13 жилийн туршид үйл ажиллагаагаа явуулахдаа Ажлын хувцасны төрөлжсөн оёдлын үйлдвэрийн болон өргөжиж, үндэсний үйлдвэрлэлийн тоог нэгээр нэмж,эх орондообаялаг бүтээх их үйлст хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид үйлдвэрлэлдээ БНХАУ-ын оёдлын салбарт гарч буй дэвшилтэт технологийг нэвтрүүлж масс үйлдвэрлэлийг хөгжүүлэн харилцагч байгууллага, хамт олон, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, бизнесийн онцлогт нийцсэн бүх төрлийн ажлын хувцасыг үйлдвэрлэдэг.
"Мэргэжлийн ур чадвар, дэлхийн түвшиний чанар"-ыг харилцагч хэрэглэгчиддээ санал болгон ажиллаж буй манай хамт олны бүтээл Шинжлэх ухаан технологийн их сургууль, Урлах эрдэм дээд сургуульд мэргэжлийн боловсрол эзэмшсэн загвар зохион бүтээгч, дэлхийн аж үйлдвэрлэлийн жишиг улс болох БНСУлсад олон жилийн туршид оёдлын үйлдвэрлэлээр дагнан ажилласан туршлагатай, ур чадвар өндөртэй мэргэжилтнүүдийн маань хамтын ажиллагааны үр дүн юм.
Дэлхийн чанарт нийцсэн технологиор монгол аж ахуйн нэгж, монгол ажилтанд зориулан урласан, гүйцэтгэх ажил үүргийн онцлог болон монгол орны цаг агаар, уур амьсгалын онцлогт тохируулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн үйлдвэрийн байр болон Шижир Гоёл ХХКпэйжээр дамжуулан худалдаалж байна.
Бид олон улсын стандарт, хамтын ажиллагаа, инновацаар бүтээгдсэн чанарын дээдийг харилцагч, хэрэглэгчиддээ хүргэсэн үндэсний тэргүүлэх компани байна.
"Мэргэжлийн ур чадвар, дэлхийн түвшиний чанар"-ыг харилцагч хэрэглэгчиддээ хүргэх
"Мэргэжлийн ур чадвар, дэлхийн түвшиний чанар"
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
Хамтын ажиллагаа - Найдвртай түншлэл
Мэргэжлийн ур чадвар - Ур чадвртай ажилтан
Шинэ технологи - Инновац
2012
15