Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Селена Трэвел ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Селена Трэвел групп нь Монголын Аялал Жуулчлалын салбарт 1998 оноос хойш 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй групп юм. Тус групп компанид Селена Трэвел ХХК, Талын Нүүдэлчид ХХК, Солиз Вэйз ХХК гэсэн 3 компани багтдаг.

Бид байгууллагын үнэт зүйл болох ажилчиддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин бүрдүүлж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл тэдний мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, нэгдсэн арга хэмжээнд оролцох боломжоор хангаж чаддаг Монгол улсын аялал жуулчлалын салбарын манлайлагчдын нэг юм.

  1. Селена Трэвел ХХК / Selena Travel LLC

Селена Трэвел ХХК нь 1998 онд байгуулагдсан гадаадын жуулчдад үйлчлэх аяллын компани төдийгүй англи, хятад хэлтэй туршлагатай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн мэргэжлийн байгууллага юм.

Бид Монгол, Хятад, Орос орны хэмжээнд адалт явдалт аялал, тансаг зэрэглэлийн аялал, морин аялал, фестиваль аялал, нутгийн иргэдэд түшиглэсэн соёлын аялал, MICE буюу олон улсын хурал зөвөлгөөн, үзэсгэлэн яармаг, тусгай арга хэмжээт аялал болон Транс-Сибирийн аялал гэх мэт аяллуудыг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулдаг.

Манай компани аялал жуулчлалын станддарт, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарт үргэлж анхаарч ажиллахаас гадна байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжигч нийгмийн хариуцлагатай байгууллага байх бидний үндсэн зарчим болно.

Компанийн амжилт:

  • 2005 онд аялал жуулчлалын нэр хүндтэй байгууллага болох Скал Интернэйшнл Гүнгалуутайд иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж байгааг үнэлэн “экотуризм”
  • 2009 онд Гүнгалуутайд нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах талаар хийж байгаа (Монголын Нэг Өдөр нүүдэлчдийн баяр) ажлыг үнэлж Английн Виржин Холидэйн “хариуцлагатай аялал жуулчлал”
  • 2009, 2011, 2012 онуудад Монголын аялал жуулчлалын холбооны “Шилдэг Тур оператор компани”,
  • 2016, 2017 онуудад аялсан жуулчдын сэтгэл ханамжийн үнэлгээгээр “Trip Advisor” –ийн чанарын гэрчилгээ
  • 2019 онд Golden Compass-Tourism awards 2019-с “Шилдэг Нийгмийн хариуцлагатай компани”,
  1. Талын Нүүдэлчид ХХК / Steppe Nomads Camp

Степ Номадс цогцолбор нь Селена Трэвел компанийн хөрөнгө оруулалтаар 2004 онд Гүн Галуутайн тусгай хамгаалалттай газарт байгуулагдсан цорын ганц жуулчны бааз юм. Тус компани нь одоо орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын гэрээтэй, сайн харилцаатай, нутгийн иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцуулдаг, хүүхдүүд, амьжиргааны орлого багатай иргэдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдаг, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд байнга хөрөнгө зарцуулж идэвхитэй оролцдог, нэр хүндтэй аж ахуйн нэгж юм.

Тус бааз нь “Гүн-Галуут” нутгийн иргэдийн холбоотой хамтран иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг төдийгүй Гүн-Галуутайн байгаль орчны хамгаалалтын менежментыг хэрэгжүүлдэг.

Степ Номадс цогцолбор нь эко-лоджи гэдгээрээ алдартай. Үндэсний соёл уламжлал, байгаль орчныг хамгаалах талаар хийсэн бидний ажлыг дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд өндөр үнэлж ирсэн. Тухайлбал 2005 онд аялал жуулчлалын нэр хүндтэй байгууллага болох Скал Интернэйшнл Гүнгалуутайд иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж байгааг үнэлэн “экотуризм” шагналаа, 2009 онд Гүнгалуутайд нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах талаар хийж байгаа (Монголын Нэг Өдөр нүүдэлчдийн баяр) ажлыг үнэлж Английн Виржин Холидэйн “хариуцлагатай аялал жуулчлал” шагналыг тус тус олгосон.

Мөн зочдын ая тухтай байдлыг хангах бидний хөдөлмөр дэлхийн болон Монгол улсын аялал жуулчлалын байгууллагуудаас онц үнэлгээтэй байдаг. Тухайлбал, 2011 онд Монголын аялал жуулчлалын холбооноос тур оператор компаниудын дунд зохион байгуулсан санал асуулгаар Степ Номадс бааз “Оны шилдэг” баазаар тодорч байсан бол, 2013 онд тус баазаар үйлчлүүлсэн зочдын үнэлгээгээр Tripadviser-ийн “Оны шилдэг” (ялагч), 2015, 2017, 2018 онд Вооking.com –оор захиалгаа хийж үйлчлүүлсэн жуулчдын үнэлгээгээр “Шилдэг” шагналыг гурван удаа аваад байна.

Манай баазад Монголын тэргүүлэх бүх тур оператор компаниуд жуулчнаа буулгадаг. Бид жил бүр 70 гаруй тур оператор компанитай гэрээтэй ажилладаг. Мөн, Монгол дахь гадаадын элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудаас байнгын олон үйлчлүүлэгчтэй.

  1. Солид Вейс ХХК / Solid Ways LLC

Солид вэйз ХХК нь 2003 оноос эхлэн аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн үйлчилгээний өндөр шаардлага тавьдаг гадаад, дотоодын хэрэглэгчдэд аялалын бүхий л үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай үзүүлсээр ирлээ.

Манай үйлчилгээ:

  • Галт тэрэгний билет захиалга
  • Зочид буудлын захиалга
  • Бүх чиглэлд онгоцны тийз захиалга
  • Машин түрээс
  • Виз

Зах зээлд өөрийн байр суурийг олсон бүтээгдэхүүн үйлчилгээ нь өсөлтийн баталгаа болсон, өсөн дэвжих боломжтой шилдэг компанийг бий болгоход чухал үүрэгтэй ажиллах ажилтан бүрт манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй.

  • Уриа

    Your guide to Asian culture and adventure

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Глобал Таун, 131-107

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.