Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жунли жише монголиа

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

SANY Групп анх 1989 онд үүсгэн байгуулагдсан ба группын төв оффис БНХАУ-ын Хунань мужын Чанша хотод байрладаг, олон улсад болон дотооддоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Групп компани юм. SANY групп нь үйл ажиллагаа явуулж буй салбартаа БНХАУ-д тэргүүлэгч, дэлхийд эхний 3-т жагсдаг барилга зам болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани юм. Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болон зуурмаг шахагч, зөөвөрлөгч зэрэг төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч брэнд болж чадсан.

SANY групп нь бетон зуурмагийн үйлдвэрийн бүхий л төрлийн төхөөрөмж, экскаватор, кран, зам засварын техник, уул уурхайн тоног төхөөрөмж, усан боомтын төхөөрөмж, далай тэнгис дээрхи барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, газрын тосны төхөөрөмж, галын унтраах тоног төхөөрөмж, машин механизмын үйлдвэрлэл голлон явуулдаг. Түүнчлэн цэргийн хэрэгцээний тусгай зориулалтын тоног төхөөрөмж зэргийг үйлдвэрлэдэг. Группийн харьяанд үүсгэн байгуулагдсан Sany хүнд техник(SH,60031), Sany олон улс (HK,00631)болон Sany техник мэргэжил технологийн сургууль (870999)зэрэг компаниуд нь хөрөнгийн зах зээлд өөрийн хувьцааг гаргасан. Түүнэээс гадна Группийн харьяанд Sany далйн боомтын төхөөрөмж, Sany далайн хүнд аж үйлдвэр, Sany хүнд эрчим хүч, Шү гэнг холбоо, Сан шианг банк, Sany цэргийн аж үйлдвэр зэрэг хөрөнгийн зах зээлд гараагүй байгаа хараат компаниудтай. Үүнээс гадна бетон зуурмагийн үйлдвэрлэл тоног төхөөрөмжийн салбарт дэлхийд тэргүүлэгч Германы Putzmeister, зөөврийн автокран үйлдвэрлэгч Австри улсын Palfinger зэрэг компаниудын хувьцааг бүрэн эзэмшдэг.

SANY Групп нь одоогоор БНХАУ-ын Чанша, Бээжин, Шанхай, Шэньяан, Куншан, Хужөү, Жүхай ,Өрөмчин, Лөүди зэрэг газруудад үйлдвэрлэлийн парктай. Олон улсад Энэтхэг, АНУ, Герман, Бразил зэрэг улсуудад үйлдвэрлэл судалгааны төвтэй ба дэлхийн бусад 100 гаруй оронд өөрийн салбар компани болон төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаага явуулж байгаа бөгөөд энэ удаад Монгол улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээнүйл ажиллаагаа явуулжбайна.

SANY Групп АНУ-ын Forbes сэтгүүлээс явуулсан судалгаагаар “Дэлхийд шинийг бүтээгч 100 ” шилдэг компанийн нэгээр жил дарааллан шалгарсан, мөн АНУ-ын “Fortune magazine” сэтгүүлээс явуулсан судалгаагаар “Хятадад шинийг санаачлагч хамгийн шилдэг”-компаниар шалгарсан. Түүнчлэн БНХАУ-ын 500 шилдэг аж ахуйн нэгж, БНХАУ-ын өрсөлдөх чадвараар тэргүүлэгч брэнд, БНХАУ-ын хүнд машин механизм үйлдвэрлэлийн брэнд нүүр царай, Азийн 50-н шилдэг аж ахуйн нэгж зэрэг шагналуудад тус тус шалгарч байсан.


  • Уриа

    Шилдэг аж ахуйн нэгжийг үүсгэх, Шилдэг боловсон хүчнийг бэлтгэх, Нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Автомашин, авто засвар үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2020

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамж-32, БЛЬЮМОН ТӨВ, 14200, 9 давхар, 901 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.