Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сэндвик Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Агуулахын ажилтан

Сэндвик компани нь багийн ажиллагааг дэмжин, хамтын хүчээр шинэ санаа, шийдлийг бүтээх итгэл үнэмшлийг бий болгохын төлөө, ажилтнуудынхаа хүсэл тэмүүлэл, нээлттэй сэтгэлгээ, өөр хоорондоо ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, зорилгоо нэгтгэн салбарынхаа ирээдүйг тодорхойлдог төдийгүй таны ажил амжилтын хөтөч болохыг зорин ажилладаг.   Бид дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:   АГУУЛАХЫН АЖИЛТАН – 1 / Өмнөговь аймаг, Ханбогд сум/ АГУУЛАХЫН АЖИЛТАН – 1 /Улаанбаатар хот, Харилцагчдад үйлчлэх төв/   Гүйцэтгэх ажил үүрэг:   Техникийн ажилтнуудад засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай сэлбэг, эд ангиар хангаж харилцагчийн техникийн засвар үйлчилгээг үр бүтээмжтэй байлгахад анхаарч ажиллах бөгөөд уурхайн талбар болон компанийн аюулгүй байдал, байгаль орчны бодлого журмыг чанд мөрдөнө. Үүнд:   АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ   Компанийн болон харилцагчийн байгаль орчны бодлогыг дагаж мөрдөх Тээвэрлэгдэн ирсэн ачаа,барааг тулган бүртгэж хүлээн авах Ажлын захиалгын дагуу сэлбэг эд ангийг бэлдэх Сэлбэг эд анги агуулахад зохистой тоо хэмжээгээр байгаа эсэхэд хяналт тавих Компанийн шаардлагын дагуу агуулахын явцын ба хагас жилийн, жилийн эцсийн тооллого хийх Ашиглагдсан сэлбэг, бараа материалуудийн үнэн зөв бүртгэл хөтлөх Агуулах дахь ажлын байрны эмх цэгцийг хангах Эд, анги хүлээн авах, илгээх, захиалгыг хүлээн авах Бүртгэл, мэдээлэлийн системийн талаар зохих мэдлэгтэй байх Сэлбэг ирсэн даруйд холбогдох баримт бичиг, бүртгэлтэй таарч байгаа эсэхийг хянах, яаралтай сэлбэгийг уурхайн агуулахад зохих журмын дагуу хүргэх. Хэрэв баримт бүртгэл дутуу байвал Ээлжийн ахлахад мэдээлэх зэрэг болно.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үндэсний соёл, амралтын хүрээлэн 14240, 19 дүгээр байр, 9-р давхар, 1010 тоот Утас᠄ +976 7505-1133

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.