Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Тус сургалтын төв нь анх 2004 онд байгуулагдаж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтан нарт хөдөлмөр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллага дээр ханган ажиллахад тусалцаа, дэмжлэг олгох талаар сургалт сурталчилгаа, үйлчилгээг үзүүлэх зорилгоор үүсгэн байгууллагдсан. Хөдөлгөөний дэргэд ажилгүйдэл, ядуурлыг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын төвийг 2005 онд , 2007 оноос хөдөлмөр эрхлэлтийг зуучлах алба байгуулаад ажиллаж байна. 2010 онд үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх, зөвхөн нийслэлд бус бусад орон нутагт өөрийн байгууллагын үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор 218 аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Манай сургалт Хөдөлмөрийн яамнаас зарласан тендерт шалгарч 20/460 тоот мэргэжлийн сургалт явуулах гэрчилгээтэй. Улсын бүртгэлийн 9071013033 тоот гэрчилгээтэй, төгсөгч нарт НХХ-ийн сайдын загварын нь баталсан гэрчилгээг олгодог.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Ажлын байраар зуучлах
  • Ажлын мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээ өгөх
  • Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн талаар зөвөлгөө өгөх
  • Аюулгүй ажиллагааны талаар тухайн ажлын байранд ямар хууль тогтоомж мөрдөж буй талаар мэдлэг олгох, аюулгүй ажиллах арга барилд сургах, өөрт тохиолдож болох эрсдлийг зөв тооцох чадварыг эзэмшүүлэх
  • Хууль тогтоомжийг ажлын байранд зөв хэрэгжүүлдэх талаар сургалт зохиох
  • Хууль тогтоомжийн мэдээллийн сантай болгох
  • Эрсдэлтэй ажлын байрыг сонгох, шалгууруулах
  • Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах аргачлал
  • Уриа

    Бид танд итгэлтэй ирээдүйг бэлэглэе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Хүнсний 4-р дэлгүүр AB центр 6 давхар 603 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.