Манай компани нь 2010 онд мэргэшсэн 2 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж хувийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгсэл худалдаалж эхэлсэн бөгөөд өдгөө нийт 5 албаны нийт 40 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа хэрэгцээ, шаардлагад суурилсан орчин үеийн техник, технологийн талаар тодорхой судалгаа, шинжилгээ явуулсны үндсэн дээр ХБНГУ, АНУ, Франц, Итали, Чех, БНСУ, Швейцарь, Бразил, БНХАУ зэрэг улсуудын дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад худалдаалах албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай компани үйл ажиллагаандаа маркетингийн оновчтой шийдэл, үр дүнтэй стратегийн төлөвлөлтийг сонгон хэрэглэх, бизнесийн шудрага өрсөлдөөнийг бий болгож ажиллахыг эрмэлзсээр ирсэн. “Сүвэн-Уул” компанитай тогтмол хамтран ажилладаг Төрийн захиргааны болон улсын байгууллага, гадаад, дотоодын бизнесийн түнш байгууллага, улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эмнэлэг, эмнэлзүйн байгууллагуудынхаа цаашдын ажил үйлсэд найдвартай хамтрагч, итгэл хүлээсэн нөхөр байх зорилт тавин ажиллаж байна.
Олон улсын стандарт шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх
Хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн тогтмол сайжруулж тогтвортой хөгжинө
Чанарыг эрхэмлэж, Чадвараар манлайлна.
1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж
2.
3.
Байгууллагын иргэн Харилцагч хэрэглэгч Харилцагчийн тогтолцоо
2010
50