“Саруул чанар” ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулан, барилга угсралт, барилгын засал чимэглэл, гадна тохижилт, барилгын дотор халаалт, салхивч, агааржуулалт, цэвэр, бохирын системийн угсралт, засвар үйлчилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн.
Бид 2013 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн авто замын барилга, барилга угсралт, гадна дотор засал чимэглэл, орчны тохижилтоор үйл ажиллагаа явуулж чанарын өндөр түвшинд байгууллага болон нийслэлийн улсын комисст хүлээлгэн өгч амжилттай ажиллаж байна. Манай компани нь мэргэжилийн өндөр чадвартай инженер техникийн ажилтан, мэдлэг туршлагатай мэргэжлийн үнэмлэхтэй туслах ажилчдаар хангагдсан болно.
Манай компани нь байгуулагдсан цагаасаа Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, зөвлөгөө, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд харилцагчдын итгэлийг олсон компани болон тухайн чиглэлээр байнга өсөж дэвшиж байна. Байгууллагын бизнесийн зөвлөгөө болон төсөлд шаардагдар хөрөнгө оруулалтын чиглэлээр олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь бидний харилцагчдаар илэрхийлэгдэнэ.
“САРУУЛ ЧАНАР” ХХК нь анх 3 хүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2019 онд нийт 32 үндсэн ажилтантай, 150 гаруй гэрээт болон туслан гүйцэтгэгч ажилтануудтай хамтран ажилладаг болж өргөжин тэлсэн байна. Компаний хүний нөөцийн бодлого нь чадвартай ажиллах хүчинд тулгуурласан чанартай гүйцэтгэл алсын хараагаар “Шилдэг боловсон хүчин, ур чадвартай ажиланууд нь манай хөдөлгөгч хүч” уриатайгаар ажилтануудаа дэмжин, хөгжүүлж ирсэн.
“Шилдэг боловсон хүчин, ур чадвартай ажилтанууд нь манай хөдөлгөгч хүч”
1. Үйлчилгээ
2012
15