Өргөх механизмтай холбоотой Монгол улсын хууль, норм, дүрмүүдийг хангаж ажиллана. МХЕГ-аас шаардсан дата мэдээллийг цуглуулж хадгалах журмыг боловсруулна.
ҮҮРЭГ БА ХАРИУЦЛАГА:
• МХЕГ-ын дүрэм журмыг мөрдөж ажиллах
• МХЕГ-ын өргөх механизмын хяналтын улсын байцаагч, хяналтын шинжээч нартай холбогдож компанийн ашигладаг бүх өргөх механизмын ашиглалтанд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө авах
• МХЕГ-аас төслийн талбайн үзлэг шалгалт хийхэд шаардагдах бичиг баримтыг бэлдэх
• Механикийн зураг дизайн боловсруулах, шаардлагатай үед бэлэн байлгах;
• Тухайн чиглэлийн хууль, дүрэм журмуудад нийцүүлэн механикийн зураг дизайн боловсруулж ашиглах
• Чанар, хяналтын хөтөлбөрийг дагаж мөрдөх, УЛААН ДЭВТЭР-ийг шаардлагатай баримт бичгүүд ашиглан шинэчилж хөтлөх
• Үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажилд шаардлагатай материал, хэрэгслийн тодорхойлолт гаргаж хангамж захиалга хийх
• Монгол улсын холбогдох хууль тогтоомж, төслийн талбайн холбогдох стандарт журмыг дагаж мөрдөх