Уулын ажлын төлөвлөлтийн дагуу баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөг хийж гүйцэтгэх; Баяжуулах үйлдвэрийн технологийн тоо-чанар болон ус-шламын тооцоог технологи туршилт, үйлдвэрлэлийн туршилт, сорьцлолтын тайлан болон бусад холбогдох материал мэдээллүүдэд тулгуурлан боловсруулах; Салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагатай харилцан хамтран ажиллах; Ажлын байранд тодорхойлогдох бусад ажил үүрэг.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх, БО-ны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах, Байгаль орчны судалгаа, тайлан хийх, БОННҮ боловсруулах, холбогдох төр захиргааны байгууллагаар хэлэлцүүлэх, хамгаалах, батлуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, биелэлтийн тайланг боловсруулах, холбогдох төр захиргааны байгууллагаар батлуулах Шинэ төсөл харилцагчийг илрүүлэх судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, бизнес хөгжүүлэлт хийх, хамтын ажиллагааг үүсгэн бий болгох; Чиг үүргийн удирдлага болон шууд удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх;