Байгууллагын гадна болон дотор орчны цэвэрлэгээг чанартай сайн хийж гүйцэтгэн, төвийн нийт ажилтан албан хаагчдыг цэвэр цэмцгэр, ая тухтай ажиллах орчинг бүрдүүлэх
Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцлийг бүрдүүлэх, ажлын байр техник тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан ажиллана. Өөрийн хариуцсан авто машиныг байнгын ашиглалтын бэлэн байдалд байлгах.
Зам, замын байгууламжийн материал /хөрс эрдэс болон органик, бусад барилгын материал/-ын физик, механик шинж чанарыг тодорхойлох, судалгаа шинжилгээ туршилтын ажлыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэхэд туслахад чиглэнэ.
Лабораторийн туршилт, шинжилгээний ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийлгэх, дүгнэлтийг хянах. Туршилт судалгааны ажлын холбогдох эрх зүйн баримт бичиг, дүрэм журмыг боловсруулах батлуулах, хэрэгжүүлэх, хөгжүүлэх. Лабораторийн үйл ажиллагаанд шинэ, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах. Гэрээгээр, орон нутагт ажиллах.
Зам, тээврийн хөгжлийн төвийн вэб хуудас /цахим мэдээлэл/-ыг тогтмол баяжуулах, төвийн дотоод сүлжээ, мэдээллийн технологийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллахад чиглэнэ.
Зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд хэрэглэгдэж буй болон хэрэглэх материалын орц, найрлагыг шинжлэх ажлыг стандарт, норм нормативд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэгчийг чанарын шаардлага хангасан материалыг сонгон хэрэглүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, замын байгууламж, гүүрийн барилгын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулан, тус байгууллагын үйл ажиллагаа, дотоод журмыг мөрдөн ажиллах.