Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, БГД, II хороо, Эрхи төв 8 давхар 803 тоот

БИЛЛ БОЛОН МЕЛИНДА ГАТЕС НАР ӨНГӨРСӨН ЖИЛ ХУДАЛДАН АВСАН 43 САЯ АМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ДАЛАЙН ЭРГИЙН БАЙШИНГ ХАРЦГААЯ

1 сарын 5. 12:16   |   66

Билл болон Мелинда Гатес нар өнгөрсөн жил Сан Диегогийн далайн эрэгт байрлах үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан билээ.Майкрософт /Microsoft/ компанийг үүсгэн байгуулж  нэрд гарсан Гатес нь Калифорниа муж дахь Дел Мар байшингаа 43 сая ам доллараар худалдаж авсан гэж анх Вуалл Стрит сэтгүүлд /Wall Street Journal/ нийтлэгдэж байжээ. Тэр үедээ энэхүү борлуулалт нь тухайн бүсийнхээ хамгийн томд тооцогдож байсан юм.

Дел Мар байшин нь сүүлд 2020 оны 3 дугаар сард Гатесд зарагдахаасаа өмнө 48 сая ам долларын үнэтэйгээр зах зээлд бичигдэж байжээ. Энэхүү үл хөдлөх хөрөнгө урд Техас мужийн тэрбумтан, хөрөнгө оруулалтын менежер болох Т.Бун Пиккенсийн өмнөх эхнэр Мадлен Пиккенсийн эзэмшилд байсан юм.

Гатесийнхний нийт үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 200 сая ам доллар хүрэхүйц хэмжигдэж байна. Сүүлийн үеийн мэдээллээр Гатес болон түүний эхнэрийн 27 жилийн хамтын амьдрал дуусгавар болж тэдний хөрөнгө мөн хуваагдах болоод байна.

Хосууд дээр дурдсанаас гадна өөр олон төрлийн тансаг зэрэглэлийн хөрөнгө эзэмшдэг бөгөөд, үүнд 2014 онд худалдан авсан 18 сая ам долларын Өмнөд Калифорниа дахь ранч, мөн 127 сая ам доллараар үнэлэгдэхүйц Вашингтон мужийн Медина дах шилтгээн орж байна. Тэд хэрхэн хөрөнгөө салгах талаар тустаа гэрээ хийх юм. 

Та бүхэн Сан Диего дахь үл хөдлөх хөрөнгөтэй нь танилцана уу,

1. Архитектор Кен Рончеттигийн 1999 онд бүтээсэн загвар

2. Энэ нь Дел Мар дах гол үзвэрийн нэгээр тооцогддог байшин билээ.

3. Модон тааз нь энэхүү далайн эргийн байшинд арлын мэдрэмжийг өгч байна.

4. Үндсэн зочны өрөө нь тагт руу гарах өргөн цонхтой нийлсэн байна.

5. Гадаад талбайд 120 фут далайн эргийн тагттай.

6. Эзэд тагтны хэсгээсээ шууд далай руу гарч сэлэх, далайг харж баясах боломжтой.

7. Гадаад тохижилтын хувьд галын зуух нь ихэнх орон зайг хамаарчээ.

8. Хэрвээ саяын хэсэгт хангалтгүй санагдвал энд мөн том усан сан ч мөн бий.

9. Мөн 10 хүний багтаамжтай жакуззи.

10. Жакуззи болон галын зуухын хэсэг нь далайн эрэг дээрх төгс амрах орчныг бүрдүүлнэ.

11. Арын хэсэгт, нийт 6 унтлагын өрөө бий.

12. Мөн бүгд далай руу харсан үзэмжтэй.

13. Байшин нь нийт 5800 хавтай дөрвөлжин фут талбайтай 3-5 ариун цэврийн өрөөтэй.

14. Байшин тэр чигтээ шохойн чулуун шалтай ажээ.

Website: http://www.remax.mn/

Facebook: https://www.facebook.com/remax.mn

Ажлын байрны зарууд

  1. Агент - Үл хөдлөх хөрөнгө зуучлагч сургаж авна8 сарын 18. 15:09
  2. Агент - Үл хөдлөх хөрөнгө зуучлагч сургаж авна8 сарын 18. 9:41
  3. Админ менежер8 сарын 10. 9:48
  4. Агент - Үл хөдлөх хөрөнгө зуучлагч сургаж авна8 сарын 10. 9:58
  5. Агент - Үл хөдлөх хөрөнгө зуучлагч сургаж авна8 сарын 10. 14:52

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Ремакс гранд. 2018-2022 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2022.