- Уулын үйлдвэрлэлийн талбайгаас тэсэлгээний дараах хөрсийг тээвэрлэн овоолгод буулгах - Дамп тракийн техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах, өдөр тутмын техникийн үзлэгийг хийж ээлж хүлээлцэх, гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан олж илрүүлэх - Уурхайн хүнд машин механизмыг /Дамп/ дүрэм журам, зааварт нийцүүлэн, аюул осолгүй, үр ашигтайгаар ажиллуулах - Хуваарьт ээлжийн дагуу ажилд гарах - Уулын ажлын горимыг баримтлан ажиллах - Цаг ашиглалт ажлын гүйцэтгэлийг хангах - Эзэмшиж байгаа техникээ ариг гамтай ашиглан, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, эвдрэл гарсан даруйд ээлжийн мастер,механик, диспетчрт хурдан шуурхай мэдэгдэж засварт оруулах
Хөдөлмөрийн харилцаа Хүний нөөцийн мэдээллийг архивлах, хайлт хийх системийг боловсруулж, хүний нөөцийн түүхэн бүртгэл мэдээллээр хангах; өнгөрсөн болон одоо үеийн бүртгэл мэдээллийг хадгалах. Ажилчдыг чиглүүлж, сургах хөтөлбөрүүд боловсруулж, ажилчдыг тухайн ажил үүрэгт нь бэлтгэх. Ажил горилогчийг сонгон шалгаруулахад менежерүүдэд ярилцлагуудыг зохион байгуулж өгөх
Ажиллагсдын хоол хүнсний материал, кемпийн цэвэрлэгээ үйлчилгээний бараа материал, бичиг хэргийн бараа материалын судалгаа хийх, худалдан авалт хийх Бараа таваарын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын стратегийн төлөвлөлтийн ажлыг эрхлэх,хэрэгцээтэй барааны нийлүүлэлтийг хамгийн бага зардлаар авах. Худалдан авч буй бараа таваарын чанарыг шалгаж бараа нийлүүлэгчидтэй үнийн талаар харилцан тохиролцож худалдааны гэрээ байгуулах, хангамжийн шаардлагад нийцүүлж, эд хогшлын бүртгэлийн системийг хянаж шалгах. Бараа таваарыг дахин захиалж бүртгэх системийг тогтоох, бараа таваарын тээвэрлэлтийн стандарт, шаардлагатай хэлтэс болон үйлчлүүлэгчтэй харилцан холбоотой ажиллах. Зардлын төсөв боловсруулж нөөцийг зохистой ашиглах.