Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ПРО КРЕДИТ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрхэм зорилго:

Үйл ажиллагааныхаа бүхий л төвшинд нийгэмд тустай, хариуцлагатай, шударга, ёс суртахуунтай үзэл бодлыг баримталж ажиллана

Зорилт:

Мэргэжлийн, чадварлаг, чин эрмэлзэлтэй, шударга, нээлттэй багаар харилцагчдийн санхүүгийн хэрэгцээг хангасан цогц үйлчилгээтэй санхүүгийн байгууллага байна

Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой үүрэгтэй оролцож буй банк бус санхүүгийн байгууллага, салбарын нийтлэг зорилгын төлөөлөл болсон Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой санхүүгийн системд зохистой санхүүжилтийн үзэл баримтлалыг байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогоор дамжуулан нэвтрүүлэх, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэхийг санал нэгтэйгээр дэмжин, нэгдэж байна.
Зарчим 1 | Байгаль орчноо хамгаалах
Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй, шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.
Зарчим 2 | Хүний эрх, нийгмийг хамгаалах
Бид хүний эрхийг хүндэтгэж, хөдөлмөрийн стандартыг мөрдөнө. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.
Зарчим 3 | Соёлын өвийг хамгаалах
Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соёл, түүх, археологи, палентологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.

Зарчим 4 |”Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих
Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.
Зарчим 5 | Санхүүгийн хүртээмжийг дэмжих
Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.
Зарчим 6 | Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих
Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.
Зарчим 7 | Ил тод байдал, хариуцлагыг дэмжих
Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.
Зарчим 8 | Манлайлан үлгэрлэх
Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглүүлэн ажиллана.

Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглүүлэн ажиллана.

  • Уриа

    Таны бизнесийн найдвартай хамтрагч

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Банк, Санхүү, Даатгал

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай 5, МН Тауэр, 1202 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.