ТАНЫ ҮҮРЭГ: Борлуулалтыг удирдах: Төлөвлөгөөгөөс гүйцэтгэл хүртэл бүх сувгаар өсөлтийг дэмжин ажиллах. Үндсэн гол харилцагчдад PLD-ийн нүүр царай болох: Урт хугацааны харилцаа бий болгож, бидэнтэй хамтарж ажилласан харилцагч нар мөн хожиж, сэтгэл ханамж онцсайн байх тал дээр анхаарах. Зах зээлийн чиг хандлагыг анзаарах: Борлуулалтын мэдээллийг шинжлэн, боломжуудыг цаг алдалгүй ашиглах. Бараа материалын нөөцийн удирдлага: SKU-үүдийг хянаж, манай бүтээгдэхүүнүүд шаардлагатай газартаа, шаардлагатай цагт байгаа эсэхийг баталгаажуулах. Маркетинг болон бусад багуудтай хамтран ажиллах: Төлөвлөгөөг уялдуулах, зорилгодоо хүрэх. Шинэ бизнесийн боломжуудыг эрэлхийлэх: Одоогийн харилцааг тэлэх, шинэ боломжуудыг нээн илрүүлж, өсөлтийг хангах.
Борлуулалтын дата дээр үндэслэн тодорхой зорилго, үр дүн бүхий маркетингийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх. Манай Их Британийн төв оффистой нягт хамтран ажиллаж, брэндинг мессежийг зөв, жигд хүргэх. Үйл явдал, концерт, шоу зохион байгуулалагч нар, маркетингийн агентлагуудтай хамтран ажиллаж, тохиролцоо хийх, санааг бодит ажил болгох. Сошиал медиа сувгийг хөгжүүлж, хэрэглэгчдэд хандсан сонирхолтой контент бүтээх. Өөрийн маркетингийн багийг бүрдүүлэн, удирдан манлайлах.