Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ДЭЛГҮҮРИЙН МЕНЕЖЕР

Дэлгүүрийн баг хамт олныг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, сургаж хөгжүүлэх, гүйцэтгэлийг удирдах, карьер хөгжүүлэх Дэлгүүрийн борлуулалтыг биелүүлэх Шинэ үйлчлүүлэгчдийг татах, дэлгүүрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх Дэлгүүрийн стандартыг хэвшүүлэх, хэрэгжүүлэх Дэлгүүрийн төсвийг үр ашигтай байлгах замаар оновчтой зарцуулах, удирдах

Сэрээт өргөгчийн оператор /По-ны жолооч/ ТЭЦ-4

- Агуулахад буусан бараа бүтээгдхүүнийг агуулах руу оруулах - Бараа бүтээгдхүүнийг сэрээт өргөгчөөр тавиурууд дээр өрөлт хийнэ - Тавиураас бараа буулгах - Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ

ХАБЭА мэргэжилтэн /ТЭЦ-4/

* Жолооч болон тээврийн хэрэгсэлийн аяулгүй байдалд хяналт тавих * Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон холбогдох дүрэм журам, стандартуудыг хэрэгжүүлэх * ХАБЭА-н хууль, эрх зүй, дүрэм журам, стандарт шаардлагуудыг хангуулах, хяналт тавих, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх * Ажилтнуудад ХАБЭА-н сургалт зохион байгуулах, ХАБЭА-н эерэг соёлыг төлөвшүүлэх, удирдах ажилтнуудыг ХАБЭА-н зохион байгуулалтаар ханган зөвлөх, мэдээллээр ханган ажиллах ХАБЭА-н үл тохирлыг арилгах, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Мэдээллийн технологийн ажилтан

CU салбар дэлгүүр болон төв оффис, Түгээлтийн төвүүдийн-ийн мэдээллийн технологитой холбоотой тоног төхөөрөмжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана. Шаардлагатай тохиолдолд Компьютер, тоног төхөөрөмжүүдийн дагалдах хэрэгслийн суурилуулалт, угсралт болон оношилгоо, засвар үйлчилгээ, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажлын чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх мэргэжилтэн

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх мэргэжилтний хувьд та CU сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргаж бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл ажиллагааг хариуцах чухал үүрэг гүйцэтгэх болно. Та бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон төслийн менежментийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх хүсэлттэй байгаа бол манай багийг сонгоорой. Хийх ажил үүрэг: - Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санаа, санаачилга гаргах - Бүтээгдэхүүн хөгжүүлэх журмын дагуу харилцагч байгууллагуудтай хамтран шинэ бүтээгдэхүүний орц, найрлага, сав баглаа боодлын дизайныг бэлтгэж хэрэглэгчид чиглэсэн амталгаа зохион байгуулах - Бүтээгдэхүүн хариуцсан менежерүүдтэй уялдаа холбоотой ажиллаж категори болгонд тохирсон бүтээгдэхүүнийг өндөр мэдрэмжтэйгээр хөгжүүлэх - Харилцагч байгууллагууд болон түүхий эд материал нийлүүлэгч нартай нягт холбоотой ажиллаж бүтээгдэхүүний өртгийн тооцоолол хийж батлуулах - Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэж бүтээгдэхүүн сайжруулах, шинээр хөгжүүлэх төлөвлөгөө гаргах

Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн (Merchandiser)

Судалгаа шинжилгээ хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таних, үйлчлүүлэгчид өгөх урт хугацааны үнэ цэнийг эрэлхийлж, түүнд тохируулан арга хэмжээ авдаг. Хамтрагч байгууллагуудтай худалдааны хамтран ажиллах гэрээ хийж шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажилладаг. Мерчандайз менежерийн зүгээс хэрэгжүүлж буй бүтээгдэхүүний удирдлагын бодлого, чиглэлийг ойлгож хүлээн авч, үйл ажиллагааны хэрэгжилтийг ханган ажиллуулах. Өөрийн багаас гадна бусад алба нэгжийн ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн уур амьсгалыг тууштай бүрдүүлдэг. Салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнтэй холбоотой өдөр тутмыг ажлыг хэрэгжүүлнэ.

Бүтээгдэхүүн хариуцсан менежер (Мерчиндайз менежер)

Бүтээгдэхүүн удирдлагын бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулан ажиллана Судалгаа шинжилгээ хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг таних, үйлчлүүлэгчид өгөх урт хугацааны үнэ цэнийг эрэлхийлж, түүнд тохируулан арга хэмжээ авна Хамтрагч байгууллагуудтaй худалдааны хамтран ажиллах гэрээ хийж шийдвэр гаргалтдаа бизнесийн ёс зүйн стандартыг өндөр түвшинд баримтлан ажиллана

Маркетингийн мэргэжилтэн

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй. Маркетингийн мэргэжилтний хувьд та компанийн маркетингийн хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн дагуу маркетингийн ажлуудаа багтайгаа хамтран гүйцэтгэх, сонирхолтой бүтээлч контентуудыг санаачлах чухал үүрэг гүйцэтгэх болно. Та баг хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж, олон нийт, хэрэглэгчдэд чиглэсэн сонирхолтой, цаг үетэйгээ нийцсэн трэнди маркетингийн ажлуудыг гүйцэтгэн ажиллах болно.   Хийх ажил үүрэг: Маркетингийн хөтөлбөр боловсруулах Дэлгүүрийн хэвлэл, сурталчилгааны материал хариуцсан ажиллах Ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ хийх График дизайнерт контентын чиглэл өгч хяналт хийх

Бүс хариуцсан менежер

Дэлгүүрийн үйл ажиллаагаанд шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх Хариуцсан салбар дэлгүүрийн менежерүүдийг шууд удирдлагаар хангах Салбар дэлгүүрийн борлуулалтын үзүүлэлтийг хангах, ашигт ажиллагаанд хүрч ажиллахад нөлөөлөх өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан зохион байгуулж ажиллах Салбар дэлгүүрийн стандартыг хангуулах, үйл ажиллагаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг сургаж, хөгжүүлэх Хариуцсан бүсийн нийт дэлгүүрүүдийн KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлж ажиллах

Туслах дэлгүүрийн сургагч

Шинэ дэлгүүр нээх үйл ажиллагаанд Дэлгүүрийн сургагчид туслалцаа үзүүлэх Дэлгүүрийн ажилтнуудыг практик дээр дадлагажуулах сургалт олгох Шинэ дэлгүүрийн барааний өрөлт хийх Төсөл хооронд буюу шинэ дэлгүүр хооронд ажиллах тул тогтсон 1 салбарт бус төсөл бүрт шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ зах зээл дээр ажиллана.  

Дэлгүүр төлөвлөлтийн мэргэжилтэн

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг.  Дэлгүүр төлөвлөлтийн ажилтны хувьд CU дэлгүүрийг нээх боломжит байршлуудыг судлан, түрээсийн хэлцлийг амжилттай хийх юм. Хийх ажил үүрэг: CU дэлгүүрийн стандарт, шаардлагад нийцсэн хамгийн ашигтай байршлыг олж тогтоох Тухайн боломжит байршилд  нарийвчилсан зах зээлийн судалгааг хийж, борлуулалт болон ашиг алдагдлын тооцоолох Сонгогдсон байршилд түрээслүүлэгч талтай түрээсийн гэрээний тохиролцоог хийж, түрээсийн гэрээ байгуулах Үндсэн цалин + гүйцэтгэл

Тооцооны мэргэжилтэн (нягтлан)

- Бэлтгэн нийлүүлэгчийн төлбөрийн нэхэмжлэхийг баталгаажуулах, нягтлах, нэхэмжлэхийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь гаргах - Төлбөрийн нэхэмжлэхийг нийлүүлэгчтэй байгуулсан бараа материал худалдан авах гэрээний заалттай нийцүүлж шалгах - Бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо нийлэх - Сар, улирал, хагас жил, жил тутмын өглөгийн үлдэгдлийг баталгаажуулах - Бэлтгэн нийлүүлэгчтэй холбоотой НӨАТ-ийн тооцоонд хяналт тавих - Бэлтгэн нийлүүлэгчтэй ажлын чиг үүргийн дагуу холбогдох, харилцах - Төлбөр тооцооны процессийг хэвийн, үр дүнтэй байлгаж бусад алба нэгжүүдтэй хамтран ажиллах - Ажлын чиг үүргийн дагуу холбогдох үр дүнг тайлагнах - Компанийн дүрэм, журам, холбогдох хууль зохицуулалтыг мөрдөж ажиллах

Дотоод аудитор /Үйл ажиллагаа/

Бизнесийн үйл ажиллагаанд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт, аудит хийх Бизнесийн үйл ажиллагааны процессийн урсгал, шийдвэр гаргалт, бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд санал, зөвлөмж боловсруулах Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх Аудитын багийн ажил болон аудитыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх Аудитын үйл ажиллагааг урт, богино хугацаанд төлөвлөх, тайлан гаргах, тайлагнах Ажлын байрны тодорхойлолт заасан бусад чиг үүргийн дагуу ажиллана

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын мэргэжилтэн

- Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх - Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хийх - Хүний нөөцийн өдөр тутмын бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах - Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын долоо хоног, сарын тайланг боловсруулах 

Сургалтын менежер

• Бизнесийн зорилго, олон улсын чиг хандлагатай уялдуулан ажилтнуудын ур чадвар, мэдлэг туршлагыг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх • Сургалтын хэрэгцээ тодорхойлж, сургалтын хөтөлбөр боловсруулан сургалтаа зохион байгуулж, үр дүнг нь тогтмол хэмжин сайжруулалт хийх • Ажилтны оролцоо сэтгэл ханамжийг дээшлүүлэх ажлуудыг санаачилж зохион байгуулах

Бүс хариуцсан менежер /ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМ/

Дэлгүүрийн үйл ажиллаагаанд шаардлагатай дэмжлэгүүдийг үзүүлэх Хариуцсан салбар дэлгүүрийн менежерүүдийг шууд удирдлагаар хангах Салбар дэлгүүрийн борлуулалтын үзүүлэлтийг хангах, ашигт ажиллагаанд хүрч ажиллахад нөлөөлөх өөрчлөлт, шинэчлэлтийг санаачлан зохион байгуулж ажиллах Салбар дэлгүүрийн стандартыг хангуулах, үйл ажиллагаанд гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг удирдан зохион байгуулах Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянах, нэмэгдүүлэх чиглэлт шаардлагатай арга хэмжээг авах, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Дэлгүүрийн үйл ажиллагааны менежерүүдийг сургаж, хөгжүүлэх Хариуцсан бүсийн нийт дэлгүүрүүдийн KPI үзүүлэлтүүдийг хянаж, дэмжлэг үзүүлж ажиллах

Чанар хяналтын ажилтан

Салбар дэлгүүрүүдэд /хот, аймаг, сум/ Брэнд стандарт, хүнсний аюулгүй байдлын хэрэгжилтийг хангуулах дотоод хяналтын төлөвлөгөө гаргах, хяналтыг зохион байгуулах, тайлан мэдээ нэгтгэх, тайлагнах Илэрсэн үл тохирлыг залруулах арга хэмжээний зөвлөгөө, зөвлөмж өгөх Ажил сайжруулах санал гаргах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах Брэнд стандарт, хүнсний аюулгүй байдал, цэвэрлэгээ ариутгалыг хэрхэн хийх сургалтын контент бэлтгэх,сайжруулах, шинэчлэх

BI developer

Алба, хэлтэс нэгжүүдийн шийдвэр гаргалтыг оновчтой, хурдтай байлгахын тулд шаардлагатай байгаа BI аналитик тайлангийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, хөгжүүлэлтийг төлөвлөх, Шаардлагын дагуу BI тайланг BI багаж ашиглан түргэн шуурхай, иж бүрэн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэн тестлэх, холбогдох эзэн биед хүлээлгэн өгөх, BI тайланд нэмэлт өөрчлөлт, засвар оруулах, тайлангийн тооцооллын гүйцэтгэлийг сайжруулах, харагдац байдал, өнгө үзэмж, хэрэглээний боломжийг төгөлдөржүүлэх Компанийн хэвтээ болон босоо түвшинд BI тайлан хэрэглэгчдийн эрхийн тохиргоог зөв зохион байгуулах, тохируулах, тохиргоог шинэчлэх, хянах Тайлан ашиглах гарын авлага, өгөгдлийн тайлбар, хөгжүүлэлтийн түүх зэрэг баримт бичгийг цаг тухай бүрд нь боловсруулах, шинэчлэх Систем хоорондын өгөгдлийн урсгалыг хянаж, өгөгдлийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв эсэхэд хяналт тавьж ажиллана. Integration-ы шийдлүүдтэй холбоотой өгөгдлийн өөрчлөлт, нэмэлт сайжруулалт зэргийн шаардлагыг нарийн гаргаж хөгжүүлэлтийн багтай хамт үйл ажиллагаанд нэвтрүүлэх Бусад алба, нэгж хэлтсийг шаардлагатай өгөгдөл мэдээллээр түргэн шуурхай хангаж ажиллах

Хяналт, бүртгэлийн ажилтан /Диспечер/-ТЭЦ-4

Түгээлтийн машины хөдөлгөөнийг GPS-ний тусламжтай дэлгэцээр хянах Жолооч нарын хүргэлт үйлчилгээний төлөвлөгөөг биелүүлэхэд туслалцаа үзүүлэх, хүргэлтийн цагт хяналт тавих, зохицуулалт хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ажиллана Ээлжийн цагийн хуваарийн дагуу ажиллана.  

Ахлах санхүүгийн шинжээч /Хонхорт/

Компанийн богино болон урт хугацааны үр дүнтэй шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн тооцоолол боловсруулах Хоолны өртөг, зардал тооцох Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ хийх, хяналт тавих Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, үр ашигт байдлыг тооцоолох Санхүүгийн төлөвлөгөөний дагуух бодит гүйцэтгэлийг хянаж, чиг хандлагыг урьдчилан таамаглах замаар санхүүгийн нөхцөл байдалд хяналт тавих Санхүүгийн мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, удирдлагуудад танилцуулах

Орлогын нярав-ТЭЦ-4

- Нийлүүлэгчээс орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв хүлээн авах, бүртгэлжүүлэх

Ашиглалтын инженер /Сан/

Засварын үйлчилгээний ажил гүйцэтгэх - Гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн ажилд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээ өөрөө хийх. Тайлан гаргах боловсруулах тайлагнах, Засвар үйлчилгээнд ашиглаж буй материал, эд ангиудыг тогтмол сайжруулаж ажиллах.

Ашиглалтын инженер /Цахилгаан/

Засварын үйлчилгээний ажил гүйцэтгэх - Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, гэмтлийг тодорхойлох, давтан үзлэг хийж сайжруулах, тайлагнах. Салбар дэлгүүрт шинээр нэвтэрч буй болон ашиглаж буй төхөөрөмжүүдийг, шинэчлэх, үүсэж буй асуудлуудыг зөв тодорхойлох.

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ /ХОНХОРТ/

Хэрэглэгчийн хэрэгцээ, зах зээлийн чиг хандлага болон өрсөлдөгчийн судалгаанд үндэслэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх санааг төсөл болгон хөгжүүлэх, төсөл удирдах  Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийг зах зээлд эрэлттэй байхаар болон үйлдвэрлэлийн боломж хүчин чадлыг тооцоолон боловсруулж цаашлаад техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж удирдлагуудад танилцуулах

ХАБЭА Мэргэжилтэн /Хонхор/

* Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон холбогдох дүрэм журам, стандартуудыг хэрэгжүүлэх * ХАБЭА-н хууль, эрх зүй, дүрэм журам, стандарт шаардлагуудыг хангуулах, хяналт тавих, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх * Ажилтнуудад ХАБЭА-н сургалт зохион байгуулах, ХАБЭА-н эерэг соёлыг төлөвшүүлэх, удирдах ажилтнуудыг ХАБЭА-н зохион байгуулалтаар ханган зөвлөх, мэдээллээр ханган ажиллах ХАБЭА-н үл тохирлыг арилгах, хяналт тавих Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг

Түгээлтийн жолооч-ТЭЦ-4

-Тогтоосон маршрутын дагуу салбар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнийг түгээх -Бүтээгдэхүүнийг стандартын дагуу аюулгүй тээвэрлэх, тоо ширхэгийн дагуу хүлээлгэн өгөх -Өөрийн хариуцсан автомашины ариун цэвэр, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах  -Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах  -Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэх

Жор хөгжүүлэгч /Хонхорт/

-  Бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход санал гаргах, судалгаа хийх, орц найрлагын жор боловсруулан турших - Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүн сайжруулах  - Туршилтын үйлдвэрлэлийн явцад батлагдсан САЗ, технологи картын дагуу практик сургалт орох, шинэ түүхий эд материалын туршилтыг хийж тайлан бэлтгэх  - Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт тавих  

Түүхий эд материалын нярав -Хонхор, Хоолны үйлдвэр

Хоол үйлдвэрлэлд нийлүүлэх түүхий эд материал, хангамжийн бараа материал зэргийг агуулахад тоо хэмжээ чанарын шаардлагын дагуу хүлээн авах, бүртгэх, Түүхий эд материалын хадгалалт, нөөцийг бүртгэж тооцоолох, Дотоодын ERP програм дээр ажиллах, Баримт бичгийн дагуу бараа материалын хөдөлгөөнийг хийх.

Ахлах тогооч /Хонхорт/

- Хоолны амт, чанар шалгах  - Нийтийн хоол, катеринг чиглэлэээр ажиллаж байсан бол давуу тал болно - Тайлан бүртгэл хөтлөх  - Тогооч нарт сургалт орох - Эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын баталгаа хангасан түүхий эдийг хоол үйлдвэрлэлд оруулах

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Home Plaza-ийн зүүн талд Сакура тауэр 7-р давхарт "Премиум Нэксус" ХК-ийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.