Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Премиум Болор" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Нярав ( Тэрэлжид )

- Барааны татан авалт захиалга хийх - Барааг ангилан хүлээн авах  - Агуулхын бараа бүтээгдэхүүнийг бүртгэх  -Бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын албаны захиалгын дагуу падааныг тулган хүлээлгэн өгөх -Агуулахын эмх цэгцийг ханган, Бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах, бүтээгдэхүүний хугацаанд хяналт тавих 

ХАБЭА инженер /Байрлаж ажиллах/

Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахад, удирдлага зохион байгуулалтаар хангах; ХАБЭА-н зааварчилгаа, төлөвлөгөөг МУ-д мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандартын дагуу боловсруулан, батлуулж мөрдлөг болгон ажиллах; Ажилтнуудад ХАБЭА-н сургалт зөвлөгөө, зааварчилгаа өгөх.

Хангамжийн нярав( Тэрэлжид )

- Барааны татан авалт хийх  -Бараа бүтээгдэхүүнийг борлуулалтын албаны захиалгын дагуу падааныг тулган хүлээлгэн өгөх -Барааны өрөлт болон хадгалалт дээр хяналт тавин ажиллах -Агуулахын эмх цэгцийг ханган, Бараа бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах, бүтээгдэхүүний хугацаанд хяналт тавих 

Үйл ажиллагаа хариуцсан менежер /Тэрэлжид/

Удирдлагын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах Компанийн дотоод үйл ажиллагааг зөв зохистой удирдан зохион байгуулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх Ресортийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, удирдлагаар хангаж хяналт тавих Үйлчилгээний стандарт, дүрэм журмыг боловсруулж, мөрдүүлэн ажиллах Үйл ажиллагааг саадгүй явуулахад шаардагдах барилгын бүх төрлийн зөвшөөрлийг холбогдох дүрэм, журмын дагуу бүрдүүлж, хугацаанд нь авах, эх хувь бичиг баримтыг хадгалах, бүртгэх Ресортийн борлуулалт, ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгаж, ажилчдыг  сургах, хөгжүүлэх гэх Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргүүд

Хүний нөөцийн менежер /Тэрэлжид/

Хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ, баримт бичгүүд, журам, зааврыг ажилтнуудад танилцуулах, баталгаажуулах Төлөвлөгөөт сургалт зохион байгуулах Бүртгэл, мэдээллийн системийн ажлыг хариуцан гүйцэтгэх /цаг бүртгэл, орон тооны бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэл/ Байгууллагын соёлыг сайжруулах, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх талаар санал санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах

Тогооч (Европ, Монгол хоол)

  Зочдын сэтгэл ханамжид нийцсэн эрүүл, амт чанартай хоолыг түргэн шуурхай үйлдвэрлэх Меню зохиох, ажилтнуудыг чиглүүлэх, сургах  Бараа материалын захиалга, тооллого тооцоо хийх Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь түргэн шуурхай хийж гүйцэтгэх

Ерөнхий ня-бо /Тэрэлжид/

Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд сахилга бат, шуурхай байдлыг хангаж ажиллах Санхүүгийн программын ашиглалтыг сайжруулах, бүртгэлийг хурдан шуурхай хийх ажлыг хангаж ажиллана. Татвар болон нийгмийн даатгалын тайланг Монгол улсын холбогдох хуулийн дагуу зөрчилгүйгээр цаг хугацаанд нь тушаах. /НДШ тайлан, НӨАТ, ХХОАТ, НХАТ/ Нягтлан бодогч нарын ажилд ажил мэргэжлийн чиглэлээр чиглүүлэг зөвлөмж өгөх ажлын явцад хяналт хийх. Компанийн өдрийн бэлэн мөнгөний орлогыг бүртгэх, тайлан гаргах, өдөр тутмын компанийн кассын орлогын мэдээг гаргаж удирдлагад тайлагнах Санхүүгийн тайланг НББ –ийн олон улсын стандарт болон НББ –ийн баримт бичгийн  дагуу хөтлөн явуулах цаг хугацаандаа, зөрчил дутагдалгүй байдалд хяналт тавих гэх мэт

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 6-р хороо, Премиүм болор Рэсорт

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.