Төслийг хэрэгжүүлэх шаардлагатай худалдан авалтын төлөвлөлт хийж хэрэгжүүлэх. Гадаад, дотоод нийлүүлэгчдийн үнийн саналыг хүлээн авч сонгон шалгаруулалт хийх. Худалдан авалт, бараа материалын зарцуулалтад төсвийн хяналт тавих.
Уурхайнуудын бизнес төлөвлөгөөнд эдийн засгийн дүгнэлт хийх. Эдийн засагчдад бизнес төлөвлөгөө боловсруулахад, заавар зөвлөмжөөр хангаж ажиллах, Хэсэг нэгжүүдийн орлого зарлагын тайланд эдийн засгийн үр ашгийн тооцоолол, дүгнэлт гаргах. Өртөг зардал нэмэгдэх, зэх зээлийн тэнцвэрт үнэ тарифт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах. Цалин хөлс ба хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоог бэхжүүлэх, судалгааг гаргаж дүн шинжилгээ хийх
Хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх хууль эрх зүйн өөрчлөлт, татвар, хураамж, эдийн засгийн орчны шинжилгээг тогтмол хийх. Валютын ханшийн өөрчлөлт, чиг хандлагын судалгаа, мэдээлэл боловсруулах. Нүүрс, зэс, барилгын материал болон бусад бүтээгдэхүүний үнийн прогнозын судалгаа хийх. 4. Техник технологи, сав баглаа боодлын патент, нууцлалын талаар судалгаа хийж, танилцуулах
- Борлуулалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөө боловсруулах. - Өгөгдлүүдэд төлөвлөгөөний харьцуулалт хийж тайлагнах. - Тайлангийн загвар, системийг хөгжүүлэх
- Гол харилцагч байгууллагуудтай стратегийн түвшинд тогтвортой ажиллах. - Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодлого боловсруулж, тасралтгүй хэрэгжүүлэх; - Харилцагч байгууллагуудын санал гомдлыг хүлээн авч, оновчтой шийдвэрлэх;
Компанийн бүхий л үйл ажиллагаанд дотоод аудит хэрэгжүүлж дүгнэлт, зөвлөмж гаргах, Барилгын норм дүрэм, стандартыг барилга угсралтын явцад мөрдүүлэх. Шаардлагатай тооцооллыг хийж гүйцэтгэх
Лабораторын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бүх шинжилгээг хийх; Лабораторийн стандарт аргачлалын дагуу үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах; Химийн шинжлэх ухааны онол турших, үр дүнг боловсруулах, тоног төхөөрөмж бараа материалын захиалга хийх.
Засварын ажлыг удирдан зохион байгуулахШаардлагатай сэлбэг, эд ангийг тодорхойлох,Засварын ажлын явцын мэдээ өгөх, техникийн гэмтлийг оношилж засварлах,
Терминалын цахилгаан хангамжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах Ажлын байрны тодорхойлолтын дагуу
Бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлт хийх;Бараа материалын импортын гаалийн бүрдүүлэлт хийх;Авто пүүлэлт, гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд стандартын дагуу зохион байгуулж гүйцэтгэх;Дотоод системд мэдээлэл оруулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах
Тоног төхөөрөмжийг технологийн горимын дагуу ажиллуулах,ажиллагааг удирдах, хянах,Технологийн горимыг дагуу хэвийн жигд ажиллуулан үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, бүтээмжийг дээшлүүлэхБусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийн дагуу хамтарч ажиллах.
НББ-ийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, өртөг болон удирдлагын зардлын бүртгэлийг дансны ангиллын дагуу нэгж хэсгийн онцлогт тохируулан зөв бүртгэх, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой тушаал журам, зааврын биелэлтийг хангах, нярвуудын өдөр тутмын үйл ажиллагааг хяналт тавих, мэргэжлийн чиг үүргээр хангах, заавар, зөвлөмж өгөх, тайлан шалгах, тооцоог бодох тооллого хийх,
Сургалтуудтай холбоотой сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтад хамрагдаж буй ажилтнуудад тэнхимийн болон практикийн сургалтыг хийх, эзэмшүүлэх, мэргэшүүлэх, сургалтын хэрэгцээг тодорхойлох, анализ, дүн шинжилгээ хийх, сургалтын бүртгэл хөтлөх, бүртгэлжүүлэх
Нүүрсний техникийн шинжилгээ хийх, үр дүн боловсруулах, нүүрсний хорт элементийн шинжилгээ хийх
Байгууллагын нөөц төлөвлөлтийн OdooERP систем, Ubuntu сервер, түүний програм хангамжийн хөгжүүлэлт хэвийн үйл ажиллагааг хангах, администраторын үүрэг гүйцэтгэх, бусад програм хангамжуудыг хариуцаж ажиллах, OdooERP системийн найдварт ажиллагааг хангах, OdooERP системд суурилсан програм, модуль, функционал шинээр зохиох, хөгжүүлэх, системийн шинжилгээ хийх, OdooERP системийн сургалт явуулах, Python хэлээр програм хангамж зохиох
Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, уурхайн ажилтнуудад эмнэлгийн тусламж үзүүлж, дотрын чиглэлээр оношлох, эмчлэх багц үйлчилгээг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлэх, ажлын өмнөх үзлэгийн журмын дагуу үзлэгийг чанартай явуулах, илэрсэн өвчний дагуу арга хэмжээ авах, Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах
Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн өөрчлөлтийн зураг гаргах. Барилга угсралтын ажилд хяналт тавихКомпанийн эрхэм зорилго, үнэт зүйлсийг баримталж ажиллахСтандарт нормын шаардлага хангасан зураг төсөл боловсруулахБусад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг
Судалгааны төслүүдийн болон бусад шаардлагатай бүтээгдэхүүний/салбарын гадаад, дотоод зах зээлийн судалгаа боловсруулж, үр дүнг тайлагнах;Тухайн бүтээгдэхүүний/салбарын холбогдох тоон мэдээллийг цуглуулах, асуулга бэлтгэх, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулж тайлагнах;Холбогдох зэх зээлийн өрсөлдөгчийн судалгааг хийж тайлагнах;Хэрэглэгчийн зан төлөв, эрэлт хэрэгцээний судалгаа болон ирээдүйн прогноз тооцоолол, дүн шинжилгээ хийх;Салбарын зах зээлийн цаг үеийн мэдээллийг боловсруулж удирдах ажилтнуудыг цаг тухайд нь үнэн зөв тодорхой мэдээллээр хангах;Зах зээлийн төлөв байдлыг шинжих, судлах, үр дүнг тайлагнах;Салбарын чиглэлийн олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармагуудын мэдээллийг нэгтгэж танилцуулах;Шинэ төслийн суурь судалгаа хийх, тайлагнах;Бусад шаардлагатай тоон мэдээлэл, дата боловсруулж анализ хийх;
ХАС, ЦБУ-н жилийн болон улирлын төсөв, зардлын төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;Зардлын гүйцэтгэлийг сар, улирал, жилээр тооцох, зөрүүг дүн шинжилгээ хийх, үр ашигтай байдалд үнэлгээ өгөх;Бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад шаардлагатай санхүүгийн тооцоолол, төсөв гаргах;Үнийн судалгаа хийх, төсөвт өртгийн тооцоо, баримт бичиг бүрдүүлэх;Төсөв, төлөвлөгөөтэй холбоотой байгууллагын дотоод болон гадаад шалгалт, аудитад холбогдох мэдээлэл, тайлан бэлдэж өгөх;Нэгжийн даргын өгсөн бусад чиг үүргийн дагуу холбогдох тооцоо, дүн шинжилгээ хийх;ERP болон бусад системд холбогдох мэдээлэл, төсвийн гүйцэтгэлийг цаг тухайд нь оруулах, шинэчлэх;Байгууллагын санхүүгийн бодлого, дотоод журмыг мөрдөж ажиллах;
Шаардлагатай орон тоог яаралтай бүрдүүлэх Ажлын зар байршуулах Ярилцлага хийх Холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх
Эрчим хүчний төслийн систем, цахилгаан хангамж, тоног төхөөрөмж, технологийн процесс, байршил, дэд бүтэц, хүчин чадал, ашиглалтын зардал зэрэг бүх асуудлыг судалж, тооцоо хийх Төслийн зураг, тооцооллыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх Төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, эрчим хүчтэй холбоотой судалгааны төслүүдийг дэмжих Эрчим хүчний салбарт судалгаанд дэмжлэг үзүүлж, тооцоолол, зураг, үнэлгээ дээр санал өгөх
Компанийн бүхий л үйл ажиллагаанд дотоод аудитыг хэрэгжүүлж, зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх Групп Компанийн худалдан авалтын дүрэм, журмыг мөрдүүлэх, худалдан авч буй хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгслийн чанарт хяналт тавих, стандартын шаардлагыг хангуулах, зөвлөгөө өгөх Байгууллага, иргэд, үйлдвэр уурхай, газар нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө, бараа материал, сэлбэг хэрэгсэлтэй, холбоотой гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэн дүгнэлт гаргах Компанийн хэмжээнд худалдан авах гэж буй бараа материал, техник тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ, гүйцэтгүүлэх гэж буй ажлын төсөвт өртөг, үнийн саналыг хянах.
Компанийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүдэд барилгын норм дүрмийг хангасан зураг төсөл боловсруулах, орчуулах Барилга угсралтын явцад хяналт тавих Төслийн зураг төсөл боловсруулах, сайжруулах, зураг төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох Архитектурын шийдлүүдийг олон улсын болон үндэсний стандарт, норм дүрмийн дагуу боловсруулах Барилгын төсөл хэрэгжих бүхий л үе шатанд оролцож, зураг төсөлд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих Гүйцэтгэгч байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, зураг төслийн дагуу барилга угсралт гүйцэтгэгдэж байгаа эсэхэд хяналт тавих Барилгын чанар, аюулгүй байдал, гоо зүй болон функцийн шаардлагыг хангуулах Төслийн явцын тайлан, техникийн дүгнэлт, холбогдох баримт бичгийг боловсруулах Шаардлагатай тохиолдолд зураг төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах хэрэгжүүлэх Багийн бусад гишүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах, холбогдох зөвлөгөө өгөх
Компьютер, сервер, програм, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, шийдэл боловсруулах, дүгнэлт гаргах Эмзэг байдлыг илрүүлэх, хаах арга хэмжээг авах Аюулгүй байдлын систем бэлдэх, тохируулах, хэвийн ажиллагааг хангах, нөөц бэлдэх, сэргээх Ажилтны мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, сургах Firewall, IPS, WAF, DDOS, DLP, XDR, TI зэрэг төхөөрөмжүүдийг ашиглах, тохиргоо хийх чадвартай байх МАБ-н төхөөрөмжийн хяналтын ЛОГ дээр шинжилгээ хийж асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх; Олон Улсад шинээр нэвтэрч буй мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, технологийг судлах, нэвтрүүлэх.
Байгууллагын хангамж, худалдан авалтын үйл ажиллагаанд дата-д суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор мэдээлэл цуглуулах, шинжлэх, тайлагнах, үр ашигтай ажиллагааг сайжруулах. Нөөцийн удирдлагын хяналт системийг бий болгох замаар салбар нэгжүүдэд хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх.
Бизнес төлөвлөгөөний дагуу борлуулалтын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах;Өдөр тутмын борлуулалттай холбоотой үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, мэдээ, тайлан гаргах.
Төслүүдийн төлөвлөгөөг хангаж ажиллах;Компанийн зүгээс явуулж буй төслүүдийн үйл ажиллагаанд оролцох, төслийн явцыг үнэлж, тодорхойлох ба төслүүдэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэх, мөн төслийн бичиг хэргийн ажлыг хөтлөн гүйцэтгэх;Хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагат зураг төслийг норм дүрмийн дагуу боловсруулах, орчуулах;Төслүүдийн гэрээ, хэлэлцээр хийхэд оролцох, мөн гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;Эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл ашиглалтад хяналт тавих; Цаг хугацаандаа чанартай хийгдээгүй ажлыг дүгнэж, цаг алдалгүй удирдлагад танилцуулан өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, үр дүнг тайлагнах;
Геологийн болон холбогдох хайгуулын мэдээлэл, судалгааны өгөгдөл, газрын зураг зэргийг цуглуулах, боловсруулж, геомэдээллийн сан бүрдүүлэх;ГМС (GIS), AutoCAD, MapInfo зэрэг програмуудыг ашиглан өгөгдөлд шинжилгээ хийх, газрын зураг гаргах;Мэдээллийн нарийвчлал, үнэн зөвийг хангасан байдлаар зураглалыг шинэчлэх, хадгалах, тайлагнах;Геологийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх, сайжруулахад оролцох;Геологи, өрөмдлөг, хайгуулын багуудтай уялдаа холбоотой ажиллаж мэдээллийг цуглуулах;Геомэдээллийн сан үүсгэх, хөтлөх, хамгаалах, нэгдсэн системд байршуулах;Геологийн зураг, тайлан, хүснэгт, загварчлалыг боловсруулах;Газарзүйн байршлын нарийвчлал бүхий зураглал хийх; (UTM, WGS84 зэрэг проекц ашиглан)Геологийн ажлын дүн шинжилгээ хийхэд шаардагдах орон зайн өгөгдлийг бэлтгэх.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн төлөвлөгөө боловсруулах Зар сурталчилгаа, урамшуулалт худалдаа зэрэг маркетингийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Өдөрлөг, амталгаат худалдаа, борлуулалтын арга хэмжээ хурал зохион байгуулах Реклам, танилцуулгын материал бэлдэх Зах зээлийн судалгаа хийх, танилцуулах Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.
Геофизикийн судалгааны ажил гүйцэтгэх, өгөгдөл цуглуулах, боловсруулалт хийх; Газрын хөрсний бүтцийг судлах, шинжилгээ хийх, үнэлгээ гаргах; Геофизикийн багаж, төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх; Судалгааны үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах; Багийн гишүүдтэй хамтран ажиллах, төслийн хэрэгжилтийг хангах; Компанийн эзэмшилд байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх геофизикийн хээрийн ажлыг удирдан зохион байгуулах. Бусад АБТ-д заагдсан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.
Тусгай тоног төхөөрөмж борлуулах үйлчлүүлэгчдийг идэвхтэй хайх, татах; Боломжит үйлчлүүлэгчидтэй ажил хэргийн харилцаа тогтоох, талбайд шаардлагатай тохиолдолд харилцагчийг дагуулж очих; Борлуулалтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, арилжааны санал үүсгэхэд оролцох; Гэрээний биелэлтэд дүгнэлт хийх мөчөөс эхлээд гэрээний нөхцөл, үүрэг бүрэн биелэх хүртэлх хугацаанд хяналт тавих, цаг хугацааны гүйцэтгэлд нь хяналт тавих; Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах; Бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчид санал болгох; Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.