Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Оюундарь-Эх

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Манай компани тоон удирдлагат CNC металл зорох токарь-фрезерын суурь машиныг 2012 оноос үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр олон улсын чанарын стандартыг хангасан сэлбэг, эд анги үйлдвэрлэх болсон.

Байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэж угсарснаас “Дархангеомаш” ХХК-тай хамтран 100% дотоодтоо үйлдвэрлсэн УКС-22М ган таталгат өрөмдөлгийн төхөөрөмжүүд нь геологи-хайгуул, усны салбарт амжилттай ажиллаж байна.

2014 оноос салхин сэнс үйлдвэрлэн дотоодын болон гадаадын зах зээлд зориулан салхин сэнс үйлдвэрлэх туршилтын ажлууд хийж эхэлсэн. 2017 онд Япон улсад анхныхаа сэнсийг чанарын шалгалтанд оруулсан нь амжилттай болсноор салхин сэнсний үйлдвэрлэлээ өргөсгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

Мөн 2017 оноос олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлэн явж байгаагаас гадна экспортыг орлох бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхээр шинэ тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх ажлууд хийхээр төлөвлөж байна. Ингэснээр 2018 оноос эхлэн манай компани нь 3ш CNC машинтай болон өргөжсөн.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, УБ, БЗД, 10-р хороо, Өөрийн байр

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.