Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Овоот Толгой Ресурсес" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Диспетчер

Уулын ажлын мэдээ, бүтээлийн хуудаснаас холбогдох мэдээллүүдийг хүлээн авч цаг тухайд нь түргэн шуурхай нягтлан шалгаж, нэгтгэн Ахлах диспетчер, Ерөнхий диспетчер нарт илгээх. Уулын хэлтсийн өдөр тутмын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах мэдээ мэдээллээр холбож хоорондын уяалдааг сайжруулах. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг

Ерөнхий механик

Уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх машин механизм, хөнгөн тэрэг, гэрэлтүүлэгний ашиглалт, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, эвдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор засвар, хуваарьт үйлчилгээний төлөвлөгөө гаргаж, ажлын гүйцэтгэл болон чанарыг хянах, шаардлагатай сэлбэг материалыг захиалж нийлүүлэлтэнд хяналт тавих, тухайн техник тоног төхөөрөмжинд оношлогоо хийгдсэний дараа хийгдсэн дүгнэлтийг хянах, дүгнэлтийг удирдлагад танилцуулан зогсоох засварын ажлыг удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг хийхэд шаардлагтай төлөвлөлтийг хянаж, оновчтой зохион байгуулалт хийх, ашиглалтыг сайжруулах, өдөр тутмын засварын ажил гүйцэтгэх ажилтуудыг удирдлагаар хангах. Уурхайн хүнд машин мехнизм, тоног төхөөрөмж, үйлчилгээний машин, техникийн бэлэн байдлын коффцентийг 85%-иас дээш байлгахын тулд засварын хэсэг, уулын ашиглалтын хэлтсийн үйл ажиллагааг холбож ажиллах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх, өөрийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.

ХАБЭА мэргэжилтэн

ХАБЭА-н зааварчилгаа тогтмол өгөх, аливаа зөрчлийг цаг алдалгүй таслан зогсоох, газар дээр нь шийдвэрлэх. ХАБЭА-н чиглэлээр удирдлага, ажиллагсдад сургалт зохион байгуулж, ажлын байранд эрсдэлгүй ажиллах, эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх зөв дадалд сургах Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл байдлыг олж харах, шуурхай арга хэмжээ авч, засаж сайжруулж ажиллах, тайлагнах ХАБЭА-тай холбоотой аливаа зөрчил дутагдал гаргуулахгүй, зөрчлийг арилгуулах, цаашилбал хүний амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болохуйц аюул, эрсдэлтэй нөхцөлийг аль нэг ажлын байр болон үйл ажиллагаанд үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. Уурхайн өдөр тутмын ажил үүрэгт баримтлах MNS-ISO 45001:2018-ыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, Уурхайн аюулгүй ажиллагаатай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах. ХАБЭАБО-ны чиг үүрэгтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах бөгөөд үйлдвэрлэлийн осол, өмчийн эвдрэл, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бага түвшинд байлгах. Бусад АБТ-нд заасан үүргийн дагуу

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-13, Ланд Марк, 2 давхарт 201 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.