Үндсэн хувилбар

Оракль Бьюти Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Олон Улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Оракль Медикал группийн охин компани болох Оракль Скийнланд арьс гоо заслын эмнэлэг 90 дэх салбараа Монгол улсад албан ёсны тусгай эрхтэйгээр үүд хаалгаа нээлээ.

2004 онд доктор Ро Ён Ү тэргүүтэй 40 гаруй Арьс, гоо заслын мэргэшсэн эмч нараас бүрдсэн баг хамт олон Оракль Клиник-ийг үүсгэн байгуулсан. Оракль клиник нь Оракль медикал группийн охин компани бөгөөд тус группд Dr.Oracle косметик, Эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Tentech болон тухайн тоног төхөөрөмжийг борлуулдаг Dermamall вебсайт, түүнчлэн сүлжээний хяналтын программ боловсруулдаг Tensoft компаниуд харьяалагддаг билээ. Оракль медикал групп нь гадаадын 80 гаруй арьс гоо заслын эмч нартай харилцан холбоотой байж, 40 гаруй арьсны мэргэжилтнүүдтэй туршлага солилцож үргэлж шинэчлэгдэн чадвараа хөгжүүлж байгаагийн ачаар нэг жилийн дотор 100,000 гаруй дата, мэдээллийг боловсруулж чаддаг. Түүнчлэн Оракль клиник нь өргөжин тэлсээр дотоод болон гадаад (Хятад, Сингапур, Япон, Хон Конг) зэрэг орнуудад нийт 100 гаруй салбараа нээсэн төдийгүй салбарын тоогоор улсдаа тэргүүлж яваа юм.   Харин манай байгууллага нь албан ёсны мастер франчайзын тусгай эрхтэйгээр Монголд 90 дэх салбар нь болж үүд хаалгаа нээн Оракль Клиникийн олон улсын стандартд нийцсэн эмнэлгийн үйлчилгээг өөрийн орны хэрэглэгч нарт үзүүлэх боломжийг олгож үйлчилгээний стандартаа улам хөгжүүлэн ажиллаж байна.

3382023 оны 1 сарын 19

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.