Эд хөрөнгийн менежментийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Барилга, байгууламжийн аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах, тохижилт, засвар үйлчилгээ хийх; Хүүхэд хамгааллын бодлого, Эрүүл ахуй, Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын стандарт хэм хэмжээнд нийцсэн, хүүхдийн хөгжилд ээлтэй, аюулгүй, ая тухтай сургалтын орчин бүрдүүлэх Сургалтын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн сургалтаас бусад үйлчилгээг үзүүлэх; Сургуулийн өдөр тутмын цэвэрлэгээ, харуул хамгаалалтын үйл ажиллагааг хянаж ажиллах Худалдан авалтыг зохион байгуула
Няравын үүрэг гүйцэтгэнэ: Байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн анхан шатны бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, заавар журам, стандартын дагуу хөтлөх, тайлагнах; Байгууллагын өмч хөрөнгө болон хүлээн авсан бараа матриалын хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах; Байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шаардагдах материалыг бэлтгэх, захиалах, хуваарийн дагуу олгох ажлыг хариуцах; Мөнгөн кассын гүйлгээг гүйцэтгэх, хөтлөн явуулах;
Ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ: Байгууллагын төсвийн төслийг боловсруулах, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, үнэлгээ дүгнэлт хийх; Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны бүртгэл хөтлөлтийг стандарт, хууль журмын хүрээнд үнэн зөв хөтлөх, санхүүгийн тайланг цаг тухайнд нь үнэн зөвөөр гаргах; Хэрэглэгч болон сонирхогч талуудыг санхүүгийн үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллээр хангах;