Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Олборлолт ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Олборлолт ХХК нь уул уурхайн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн ашигт малтмалын олборлолтын ажил, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 2013 оны 10-р сард Очир Ундраа Группын салбар компани болон үүсэн байгуулагдсан.

Манай компани Монгол улсынхаа эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын хөгжилд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах зорилготой үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Бид 2000 оноос хойш уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Очир Ундраа Группын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад салбар компаниуд болох геологи, хайгуулын үйлчилгээ, уул уурхайн салбарын тоног, төхөөрөмж, түүхий эд, материал, хэрэгслийн худалдаа эрхэлдэг Очир Ундраа ХХК, тэсэлгээний цооног өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх бодисын үйлдвэрлэл эрхэлж буй МЕРА ХХК, нөхөн сэргээлт, кейтэрингийн үйлчилгээ үзүүлдэг Эколожикал Текноложи ХХК-иудтайгаа хамтран хэрэглэгч, харилцагч нартаа уул уурхайн иж бүрэн ажил үйлчилгээг үзүүлдэг нь бидний онцгой давуу тал юм. Түүнчлэн бид байгууллагынхаа уул уурхайн салбарын олон жилийн арвин их мэдлэг, туршлага, чадамж дээр суурилан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь бидний өрсөлдөх чадварыг улам бататгаж өгсөн юм.

Бид бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн олборлолтын ажил үйлчилгээг үзүүлэхээс гадна инженерингийн ажил үйлчилгээ, авто замын ажил, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага хэрэглэгч, харилцагчиддаа уул уурхайн олборлолтын иж бүрэн ажил үйлчилгээг санал болгож буй цорын ганц компани бөгөөд ингэснээр бид хэрэглэгч, харилцагчиддаа хамгийн өндөр үр дүн, гүйцэтгэл, үнэ цэнэ, бүтээмжийг хүргэн ажиллаж байна.

Бид “Монгол улсын эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хэд хэдэн ашигт малтмалын орд газруудад хөрс хуулалт, ачилт, тээвэрлэлт, ашигт малтмалын олборлолтын ажлыг гэрээлэн гүйцэтгэхээр үйл ажиллагаа явуулж байна. Бид 2015 оны 09 дүгээр сараас хойш ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Зоолуухарын алтны шороон орд”-ын уурхайд хөрс хуулалт, ачилт, тээвэрлэлт болон баяжуулалтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. Түүнчлэн үүний зэрэгцээ бид алт, нүүрс, зэс зэрэг хэд хэдэн орд газарт геологийн хайгуул, судалгааны ажил хийж, эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ордуудын ТЭЗҮ-г боловсруулан, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бид бизнесийн үйл ажиллагаандаа ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангах зарчмыг тэргүүн эгнээнд баримталж ажилладаг. Бид бүхий л үйл ажиллагаандаа эрсдэлийг бүрэн тооцож, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээнүүдийг төлөвлөн авч хэрэгжүүлэх замаар ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчин нөхцөлд хамгийн өндөр үр дүн, бүтээмжтэй ажиллах нөхцөл, бололцоог хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулдаг.

Манай компани2018 оны хагас жилийн байдлаар нийт 200 гаруй ажилтнуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид хүн бол баялагийг бүтээгч орлуулшгүй капитал бөгөөд бизнесийн оршин тогтнол, ололт, амжилтын үндэс гэдэгт итгэдэг. Тиймээс ч хүний нөөцийн мэргэшсэн чадварлаг байдал болоод хүний нөөцийн хөгжил, тогтвортой байдал нь бидний чухал бодлого, стратегийн асуудал болж тавигддаг.

Бид тогтвортой хөгжил, тэнцвэртэй байдал, сайн засаглал, нийгмийн хариуцлага, цэвэр тунгалаг, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг эрхэмлэн, дэлхийд шалгарсан техник, технологи, удирдлагын стандарт, арга барилыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иж бүрэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ талархал, өрсөлдөгчдийнхөө хүндлэлийг хүлээхийн төлөө ажиллаж байна.

  • Уриа

    БИД БҮТЭЭМЖЭЭР ТЭРГҮҮЛНЭ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.