Харилцагч угтах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл өгөх Утсанд хариулах, байгууллагын автомашины захиалга зохицуулах Албан бичиг боловсруулах, бүртгэх Бичиг хэрэг, хангамжийн материалын татан авалт, хуваарилалт хариуцах Оффисын цэвэрлэгээ, эмх цэгцийг хангуулах Хүний нөөцийн үйл ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх
Салбарын зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн гүйлгээг өдөр тутам хийж харилцах дансны үлдэгдлийг тааруулах Салбарын үйл ажиллагаатай холбоотой зардлуудыг нэхэмжлэлийн дагуу тухай бүр төлж, бүртгэлийг хийх Өдөр тутмын ажил гүйлгээг СТОУС, НББОУС-д нийцүүлэн бүртгэх Салбарын үндсэн хөрөнгө, материал, бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийн орлого, зарлагыг бүртгэж, сар бүр тайлан гаргах, ашиглалтанд хяналт тавих Өдрийн гүйлгээний баримтыг холбогдох журмын дагуу үдэж архивлах
Байгууллагын үйл ажиллагааны зохистой, үр ашигтай байдал, санхүүгийн тайлагналын үнэн зөв, бодитой байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангасан байдал зэрэгт хяналт тавьж, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангуулах, зөрчил дахин давтагдахаас сэргийлэх
Шинэ харилцагч татах, харилцагчийн халамжлах, хадгалах, зээлийн хүсэлтийг судалж, шийдвэрлүүлэх. Хариуцсан зээлийн багцын удирдлагыг хэрэгжүүлж, хяналт тавих.
Шинэ харилцагч татах, харилцагчийн халамжлах, хадгалах, зээлийн хүсэлтийг судалж, шийдвэрлүүлэх. Хариуцсан зээлийн багцын удирдлагыг хэрэгжүүлж, хяналт тавих.
Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, дүрэм журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж,хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах Хүний нөөцийн үйл ажиллагааны сар, жилийн төлөвлөгөө, тайланг боловсруулах, компанийн стратеги, бизнес төлөвлөгөө гаргахад чиг үүргийн хүрээнд оролцох, биелэлтийг хангаж ажиллах, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг улирал, жилээр гаргах, тайлагнах Бүтэц, орон тоо, цалин хөлс, хөнгөлөлт хангамж, шагнал урамшууллын бодлого, бүтээмж нэмэгдүүлэх гүйцэтгэлийн үнэлгээний системийг боловсронгуй болгох, шинэчлэх, сайжруулахад санал өгөх, төсөл боловсруулах, батлуулах Хүний нөөцийн удирдлагын программыг судалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, сайжруулалт, хөгжүүлэлтийг холбогдох нэгжүү хамтран тухай бүрт зохион байгуулах, ажилтнуудад програм ашиглалтын мэдлэг чадвар олгох Компанийн хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу сул орон тоо бий болсон ажлын байрыг тухай бүр албан тушаалын шаардлага хангахуйц чадварлаг хүний нөөцөөр хангах Хөдөлмөрийн харилцаатай холбогдох санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх холбогдох тушаал шийдвэрийг төлөвлөх, батлуулах, мэдээллээр хангаж ажиллах Ажилтны ур чадвар, гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын төлөвлөгөө, төсвийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангуулах, гүйцэтгэлд хяналт тавих Цалин хөлс, шагнал урамшуулал, хөнгөлөлт хангамжийн бүтцийг тодорхойлох, сайшаал шагналын бодлого, бүтээмж нэмэгдүүлэх гүйцэтгэлийн үнэлгээний системийг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах санал гаргах, удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх Байгууллагын соёлын болон ажилтны сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулах, тайлан мэдээг гаргах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах Компанийн хэмжээнд нийт ажилтнуудыг идэвхижүүлэх, урам зоригтой ажиллуулах, багийн үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын арга хэмжээ, ажилтнуудыг шагнал урамшуулалд тодорхойлох, алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулах
Комплаенс, МУТСТ үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, ажилтнуудад шаардлагатай мэдлэг, мэдээллийг олгох. Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн эрсдэлийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж үнэлэх, дүн шинжилгээ хийх, бууруулах, хянах замаар эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр дүнтэй байдлыг хангаж, тогтмол сайжруулах; Эрсдэлийн бодлого, хязгаарыг тодорхойлох, шаардлагатай журам, заавар, гарын авлагыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах; Компанийн удирдлага болон ажилтнуудад комплаенс болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх